2012/02/06

2012 Annie Award наадмаар Rango өнгөлөг байв

Өнгөрсөн 2011 Annie Award наадмаар Kung Fu Panda шилдэгээр шалгарч байсан бол 2012 Annie Award наадмаар шилдэг animation шагналыг Rango авч чадлаа. Gore Verbinski-ын зэрлэг өрнөдийнхөн ийнхүү шилдэг анимешнаас гадна шилдэг зохиол, шилдэг эвлүүлэг, Members Favorite Award шагналуудыг авч чадлаа.
Хэдий тийм боловч Kung Fu Panda-ын үргэлжлэл Jennifer Yuh Nelson-ны найруулсан Kung Fu Panda 2 кинонд шилдэг найруулга шагналаа алдав.
Шилдэг дуу оруулалтаар Arthur Christmas киноны өвгөн сантад дуу оруулсан Bill Nighy шагнал авсан байна. Live action төрлийн шилдэг дүрээр Rise of the Planet of the Apes кино шагнал хүртэж чадлаа.

Телевизийн төрөлд мэдээж The Simpsons кино багийнхан хүчтэй байв.

Oscard-д нэлээд найдлага тавиад байсан найруулагч Steven Spielberg-ын кино The Adventures of Tintin шилдэг хөгжим, шилдэг эффект шагналыг хүртсэн байна.