2012/02/08

"Цагдаагийн тангараг 2" МУСК-д жүжигчин Анхням тоглож байна [+Зураг]

 BS picture, Нийслэлийн цагдаагийн газрын хамтын бүтээл "Цагдаагийн тангараг" МУСК 2009 оны зун үзэгчдэд хүрч байсан билээ. Уг киногоор цагдаагийн ажилчдын хүнд хэцүү болон мэргэжлийн ур чадвар, оюун ухаан хүч чадлыг харуулахыг зорьсон бүтээл болсон юм. 

Өнгөрсөн оны хавар уг киноны үргэлжлэл болох "Цагдаагийн тангараг 2" киног хийх талаар мэдээллийг нийслэлийн цагдаагийн газраас өгч байсан билээ. Киноны гол дүрд жүжигчин Р.Анхням, Ц.Батхуяг нар тоглож байна.

Ингээд "Цагдаагийн тангараг 2" киноны хамгийн анхны зургийг хүргэж байна.
 
 
 
Зургийг жүжигчин Р.Анхнямын хувийн FB-ээс авав.