2012/01/26

Бодит амьдрал дээрх X хүн

Мутант, мутацийн тухай ойлголтыг ихэнх хүмүүс 10 жилд үздэг биологийн хичээлээс илүү X-Men тэргүүтэй зөгнөлт кинонуудаас сайн ойлгосон байх. Манай дэлхийн шим ертөнц тэр чигээрээ Дарвины онол ёсоор байгалийн шалгарлаар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ зүйл сүүлийн үед илт хурдацтайгаар явагдаж байгаа нь хүн бүрт ажиглагдаж байгаа. Сонин содон амьтад хаа сайгүй л гарч ирж байна.

Тэгвэл хувьсан өөрчлөлт хүн дээрч явагдаж байгаа ажээ. Хятадын өмнө зүгийн нэгэн суурингаас харанхуй шөнө ч харах чадвартай нэгэн хүү тодрон гарч ирсэн байна. Үеийнхэн нь түүнийг X-Men гэж хочилдог бөгөөд ирээдүйд түүний түүхээр Marvel-нхэн кино хийнэ гэж ярьдаг гэнэ. Riddick шоронд хоригдож байхдаа өөртөө мэс заслын аргаар харанхуйг гэрэлтүүлэгч нүд хийлгэдэг бол. Харин Nong эхээс төрөхдөө л тийм чадвартай төрсөн байна. Энэ талаар эрдэмтэд одоогоор тайлбар хийхгүй байгаа ч мутацийн томоохон хэмжээний илрэл гэжээ.