2012/01/24

Wrath of the Titans шинэ зурагнууд

Hades-н ахдаа гомдсон сэтгэл түүний шунаг хүсэлтэй нийлэн энэ дэлхий болон бурхадын ертөнцөд дахин аюулын харанга дэлджээ. Чухам үүнийг зогсоох хүчтэй, ухаантай, зоригтой хүмүүс бол мөн л бурхадын цус судсаар нь гүйж буй хөлөг баатрууд юм. Тэр дундаас онцгойрох нэгэн бол Perseus билээ. Эгэл жирийн загасчны амьдралаас агуу бурхан Zeus-н хүү болж тодорсон түүнийг энэ удаад харгис бурангуй хүчин ноёрхсон доод ертөнцийн аялал хүлээж байна. Түүний аялал харин хэрхэн үргэлжлэхийг ирэх 3 сарын 30 -нд 3D-р та бид үзэх нь ээ.

Түүнээс өмнө та бүхэнд тус кино багийнхны зүгээс Empire сэтгүүлд гаргасан зурагнууд болон постерийг сонирхуулж байна.

Киноны трэйлер болон бусад мэдээллийг энд дарж уншаарай.