2012/01/18

Нэг биений хоёр зүрх МУСК trailer, soundtrack

"Sista" продакшинаас "Нэг биений хоёр зүрх" уран сайхны киног үзэгчиддээ өргөн барилаа. Тэд өмнө нь "Цахирмаа" киног бүтээж байсан туршлагатай продакшин юм. "Нэг биений хоёр зүрх" уран сайхны киноны зохиолыг Наранхишиг бичиж найруулагчаар нь Ш.Тансаг ажилласан байна. Киноны дүрүүдэд Д.Мөнхтөмөр, Э.Дэлгэрцэцэг, Ц.Хулан, Б.Улсболд нар тогложээ. Дуучин Ц.Хулангийн хувьд анхных нь кино дүр болж байгаа юм.



"Нэг биений хоёр зүрх" кинонд Женни гэгч бүсгүй хар багаасаа л урлагийн замаар замнаж хүссэн зорилгодоо хүрэхийн тулд чамгүй зүтгэсэн. Зорилгодоо ч хүрсэн. Тэр алдар нэр, нэр хүнд, эд хөрөнгө, career бүгдийг өөртөө бий болгож чадсан нэгэн. Женни бол аль хэдийн өөрийхөө байр суурийг эзэлсэн гайхалтай дуучин эмэгтэй. Түүнд амьдралаас авч болох сайн сайхан бүхэн бүгд байдаг. Өөрийг нь тойрон хүрээлэх бялдууч хүмүүс, алдар нэр, эд хөрөнгө түүнийг нэг л өдөр өөрөө өөрийгөө танихаа болитол өөрчилсөн тухай өгүүлэх ажээ.

Мөн дуучин Ц.Хулан кинонд дүр бүтээхээсээ гадна Д.Бэхбатын үг, аяыг нь бичсэн уг киноны дууг дуулсан байна.