2012/01/20

Tim Burton-ны "Dark Shadows" кинонд Johnny Depp тоглож байна (+Зураг)

Өвөрмөц сэтгэлгээ, өвөрмөц дүрслэлийг бий болгож чаддагаараа гайхагддаг найруулагч Tim Burton өөрийн оюутан байхдаа бүтээж байсан Frankenweenie богино хэмжээний animation-г бүрэн хэмжээний кино болгох мөн хуучин дракулагийн төрхийг харуулах Dark Shadows бүрэн хэмжээний уран сайхны кинон дээр ажиллаж байна. Энэ хоёр кино энэ жил (2012 онд) нээлтээ хийх юм.



Найруулагч Tim Burton-ны үндсэн чиглэл гэж хэлж болох готик аймшгийн төрлийн бүтээл болох Dark Shadows нь 1966 онд болон 1991 онд телевизийн цуврал кино болон гарч байсан байдаг. Энэ цувралын зохиол дээр тулгуурлан Dark Shadows бүрэн хэмжээний киногоо бүтээж байна.



Dark Shadows кинонд hollywood-ын А зэрэглэлийн од Johnny Depp болон Michelle Pfeiffer, Chloe Moretz, Eva Green, Gulliver McGrath, Bella Heathcote, Ray Shirley, Jackie Earle Haley, Jonny Lee Miller гэсэн жүжигчид дүр бүтээж байна.


Жүжигчин Johnny Depp-ын хувьд энэ кинонд цус сорогч вампирын дүрийг бүтээж байгаа бөгөөд та түүнийг зураг дээрээс хараад танихгүй ч байж болох юм. Түүнийг хэр сайн хувирамтгай жүжигчин бэ гэдгийг доорх зургаас харж болох юм.