Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг

Сүүлчийн бичлэг

Сүүлд нэмэгдсэн

Box office top10

Box office top10

Soundtrack

soundtrack

Short film

Short film

Trailer

trailer

Picture

trailer

TDKR: Хамгийн бяцхан нь хүртэл ам нээсэнгүй

Сарьсан багваахай залууг шүтэгчдийн арми энэ удаад үг алдуулж болох хүнээр The Dark Knight Rises киноны хамгийн залуу жүжигчин Joey King-г сонгож ярилцлага авсан байна. Ер нь киноны талаарх яриаг жүжигчдээс нилээдгүй авч байгаа ч ямар нэгэн тоймтой зүйл хэлсэн хүн одоогоор гарч ирээгүй л байна.

Тэрээр My Entertainment World-д өгсөн ярилцлагандаа киноны талаар ямар ч үг цухуйлгаагүй бөгөөд сэтгүүлчийн асуусан киноны талаарх асуултад "Би энэ кинонд  Talia al Ghul-н хүүхэд насны дүрийг бүтээж байгаа. Өөр ямар нэгэн  зүйл хэлэх боломж алга. Учир нь Nolan найруулагчид би киноны талаар ямар нэгэн зүйл ярихгүй гээд амлачихсан юм" гэжээ. Тэрээр киноны сонирхолтой үйл явдлын зангилаа болон дүрүүдийн учир шалтгааныг зөвхөн кинон дээрээс л үзсэн нь илүү сайхан байх болно гэж хэлсэн байна.
Talia al Ghul-н хувьд өмнөх ангиуд дээр гарч байгаагүй дүр бөгөөд магадгүй энэ анги дээр Marion Cotillard энэ дүрийг амилуулсан байх магадлалтай гэнэ. Энэ таамаг үнэний хувьд арай дөхөм очоод байгаа учир нь Batman-ий багийг Bane ганцаараа бут цохино гэдэг бол их л сонин үзэгдэл билээ.

Кино 7 сарын 20-нд нээлтээ хийнэ. Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж уншаарай.

Биднийг дэмжин доорх сурталчилгааг өдөрт нэг удаа орж сонирхоно уу

Холбоотой мэдээлэл

2012/01/24 өдөр 18:19 цагт нийтлэсэн байна. Нийт удаа уншиж 1 сэтгэгдэл бичжээ. Бичлэгийн ангилал . Сэтгэгдэл манахыг хүсвэл RSS 2.0 ашиглаж мөн чөлөөтэй сэтгэгдэлээ илэрхийлж болно.

1 сэтгэгдэл:

  1. ene estoi huurhun ohin shuu ireeduin anjelino juli bnodoo harj l bgaarai .unen huurhun.

    ReplyDelete

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.