2012/01/16

"Бүрэнхий"-г үйлдвэрлэгч Summit-ыг Lionsgate өөрийн болголоо

Өнгөрөгч баасан гарагт буюу 2012 оны 1-р сарын 13-н өдөр Lionsgate кино компани албан ёсоор Summit Entertaiment-ыг өөрийн болгосноо зарлалаа. Lionsgate-ынхэн Summit-ыг өөрийн болгохын тулд тэдний хувьцааг эзэмших замаар болон шууд худалдан авалтын гэрээг хослуулан $412.5 сая ам.долларын гэрээгээр худалдан авчээ. 

Энэ хоёрын нэгдэл нь маш амжилттай яваа "Twilight" франчайз кино цуврал дээр тулгуурлан тэднийг маш хүчтэй кино компаний нэг болгож байгаа юм. Тэдний дараагийн кино нь "The Hunger Games". Энэ кино мөн амжилттай байвал цувралаар гарахыг үгүйсгүй байгаа юм.