2012/01/31

Хэмнэлийг мэдэр! "Step Up 4" киноны анхны trailer

Хөгжим, бүжиг сонирхогч залуусын хэзээнээс үзэх дуртай киноны нэг Step Up болсон гэж хэлж болно. Энэ кино анх 2006 онд "Step Up" гэсэн нэртэйгээр гарсан бөгөөд үүнээс хойш 2008 онд Step Up 2: The Streets, 2010 онд Step Up 3D гэсэн ангиуд гаргаад байгаа юм. Үзэгчдийн зүгээс хамгийн эхний ангийг сайн болсон гэж үздэг ч кино бүтээгчид шинэ анги бүртээ хөгжмийн гайхалтай хэмнэлийг өмнө нь хэн ч хийж байгаагүй бүжгийн хөдөлгөөнүүдийг оруулахыг зорьдог нь бүжиг сонирхогч залуусын сонирхлыг татсан кино хэвээр байсаар байгаа юм.

Тэгвэл уг киноны дараагийн анги Step Up 4Ever нэртэйгээр энэ оны 8-р сард гаргана гэж байсан ч наашлуулан 7-р сарын 27-нд кино театрын дэлгэцнээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Step Up 4Ever киноны анхны trailer интернетээр цацагдлаа. Уг танилцуулгад break the rules бүжгийн хөдөлгөөнийг илүү онцолсон нь сонирхолтой харагдаж байна.