Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг

Сүүлчийн бичлэг

Сүүлд нэмэгдсэн

Box office top10

Box office top10

Soundtrack

soundtrack

Short film

Short film

Trailer

trailer

Picture

trailer

Stallone-ийн кино амьтдад аюул учруулсан гэв

1990-ээд оны Холливудын супер баатруудын нэг Итали Азарга хочит Сильвестр Сталлонегийн өөрөө гол дүрд нь тоглосон "The Expendables 2" киноны зураг авалт амьтдад аюул учруулсан тухай хэсэг биологич, амьтан хамгаалагчид мэдээлжээ.

Тэд Болгарийн алдартай Деветашкагийн агуйд зураг авалт хийхдээ өвөл ичиж байсан 40-өөд мянган сарьсан багваахайг цаг нь болоогүй байхад сэрээсний улмаас тэдгээр амьдтыг өлсгөлөнгийн аюулд унагажээ. Европтоо хамгийн олонд тооцогддог сарьсан багваахайн сүргийн ичээг ийн үймүүлсний дараахан эрдэмтэд ердөө 10 мянга гаруйхан сарьсан багваахай олсон бөгөөд бусдыг үхсэн эсвэл дуу чимээнээс дайжин өөр агуй руу дүрвэсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. 

Тэдний мэдэгдэж буйгаар Болгарийн эрх баригчид хоёр км гаруй үргэлжилдэг энэ агуйд өвлийн цагт зурагт авалт хийхийг огт зөвшөөрөх ёсгүй байсан гэнэ.

Уг кинонд Сталлонегаас гадна Арнольд Шварценеггер, Брюс Уиллис, Дольф Лундгрен, өмнөх ангид тоглоогүй Жан Клод Ван Дамм нар оролцон тоглож байгаа юм байна. Кино энэ зун үзэгчдийн хүртээл болох юм байна.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс үзээрэй.

Эх сурвалж: Б.Тамир /gogo.mn/

Биднийг дэмжин доорх сурталчилгааг өдөрт нэг удаа орж сонирхоно уу

Холбоотой мэдээлэл

2012/01/26 өдөр 09:30 цагт нийтлэсэн байна. Нийт удаа уншиж 2 сэтгэгдэл бичжээ. Бичлэгийн ангилал . Сэтгэгдэл манахыг хүсвэл RSS 2.0 ашиглаж мөн чөлөөтэй сэтгэгдэлээ илэрхийлж болно.

2 сэтгэгдэл:

  1. Хэн хэн тоглож байгааг яасан их бичдэг юм бэ дээ. Мэдээ бүрт нь л бичсэн байхын

    ReplyDelete
  2. Өөр сайтын мэдээллээс оруулж байгаа учир эх нь бүтнээрээ байх ёстой байдаг юм аа.

    ReplyDelete

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.