2012/01/16

Skyfall, The Hobbit, The Expendables 2, Mirror Mirror зэрэг хүсэмжлэгдэж байгаа кинонуудын шинэхэн зураг

2012 онд олон сайхан кинонуудын үргэлжлэл болон шинэ түүхүүд биднийг угтаж байгаа. Энэ бүхэн зуны кино улиралаар бидэнд илхэн болох бизээ.

Өнгөрсөн оны сүүлээр 23-дахь удаагийн James Bond киноны нэр Skyfall нэртэй гарахаа зарлаж байсан бол өнгөрөгч баасан гарагт уг киноны анхны зураг олонд ил боллоо. Хэдхэн жилийн өмнө Casino Royal киногоо хүргэж байсан жүжигчин Daniel Craig-ын усан сангийн дэргэд сууж буй энэхүү зураг охид бүсгүйчүүдийн сонирхолыг ихэд татаж байгаа гэнэ. Skyfall киноны найруулагчаар Sam Mendes ажиллаж Bond-ын дүрд Daniel Graig тоглож байна. Кино 2012 оны 11р сарын 9-д нээлтээ хийхээр товлогдоод байна.

Алдарт Толкины цуврал бүтээлүүд Lord of the Ring кино болж Oscar-ыг шууруулж байсан үе саяхан мэт. Тэгвэл энэ кино гарсаар даруй 10н жилийг ардаа орхижээ. Харин LOTR -ын өмнөх түүхийг үргэлжлүүлэн 2 кино бүтээх болсон нь The Hobbit. Уг кинонд бяцхан хоббит Bilbo Baggins-ын түүхийг өгүүлэх юм. Түүний гэрэлтэх сэлэм барисан зураг өнгөрсөн хагассайн өдөр олны хүртээл болов. The Hobbit киноны найруулагчаар Peter Jackson ажиллаж Bilbo-ын дүрд Martin Freeman тоглож байна. Кино 2012 оны 12-р сарын 14-нд нээлтээ хийнэ.

Өнгөрсөн үеийн баатруудын дууль гэгдэж байсан The Expendables кино шүүмжлэгчдийн төсөөлж байсанчлан тийм ч муу кино болоогүй нь Sylvester Stallone киноныхоо хоёрдугаар ангийг хийж байгаагаас нь харж болох юм. Видео киноны эрин үед жинхэнэ мандаж байсан тэд энэ удаад багтаа өөр бүрэлдэхүүн оруулсан. Түүний нэг нь ази эмэгтэй Yu Nan. Түүнийг кино сонирхогчид хэн бэ гэж ихэд сонирхож байгаа. Тэгвэл түүний анхны дүр төрх мөн өнгөрсөн баасан гарагт олонд хүрэв. Кинонд Jason Statham, Jet Li, Dolph Lundgren, Chuck Norris, Terry Crews, Randy Couture, Liam Hemsworth, Jean Claude Van Damme, Bruce Willis, Arnold Schwarzenegger нар тоглож байгаа бөгөөд The Expendables 2 кино 2012 оны 8-р сарын 17-нд нээлтээ хийнэ.

Disney-ынхэн энэ жил өвөрмөц сонголт хийж байгаа. Тэр нь цасан цагааны үлгэр. Энэ зохиолоор нэг жилд Snow White and the Huntsman, Mirror Mirror гэсэн хоёр кино гаргаж байгаа нь кино шүүмжлэгчдийг гайхшруулж буй. Цасан цагааны Mirror Mirror-ын эсрэг талд жүжигчин Julia Roberts тоглож байгаа бол цасан цагааны дүрд Lily Collins тоглож байна. Түүний ойд явж буй зураг өнгөрсөн 7 хоногийн эрэлттэй зургийн нэг байлаа. Mirror Mirror киноны найруулагчаар Tarsem Singh ажиллаж байна. Кино 2012 оны 3-р сарын 16-нд нээлтээ хийнэ.