2012/01/24

Riddick 3 анхны зураг

Харанхуйн хаан Riddick-н тухай өгүүлэх киноны ээлжит 3-р ангийн зураг авалт өнгөрөгч 11 сард Канадад эхэлсэн билээ. Энэхүү анги дээр Riddick өөрийн төрж өссөн гарагт очиж тэнд ноёрхож буй Ваккогийн хаант улсыг үгүй хийх юм байна. Шинэ ангийн найруулагчаар David Twohy ажиллаж байгаа бөгөөд тэрээр уг киноны өмнөх 2 ангийг мөн найруулж байсан билээ. Шинэ бүтээлийн гол дүрүүдэд өмнөх ангийн баатрууд болох Vin Diesel, Karl Urban нараас гадна Katee Sackhoff, Jordi Mollà, Nolan Gerard Funk нар дүр бүтээж байгаа юм байна. Ингээд кино багийнхны зүгээс гаргасан Riddick-н шинэ төрхийг та бүхэнд хүргэж байна. 

Киноны албан ёсны тов одоохондоо гараагүй байна. Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж уншаарай.