2012/01/13

Red Tails: Сонсохуйн 3D

Энэ сарын 20-ы өдөр нээлтээ хийх Red Tails кинонд зориулан америкын томоохон кинотеатруудад нэмэлт дууны төхөөрөмж суулгаж эхэлсэн байна. “Auro-3D” 11.1  хэмээх энэхүү дууны систем нь тухайн киног үзэх агшинд дуу авианы хувьд яг дотор нь байгаа юм шиг мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэх зорилготой ажээ. Уг киноны хувьд 2D хэлбэрээр хийгдсэн бөгөөд киноны агаарын орон зайд болох сонирхолтой үйл явдлуудад зориулан энэхүү системийг бүтээсэн ажээ. Дүрсний хувьд 3D-г ярьдаг байсан бол одоо дуу чимээн дээр яригдаж эхэллээ.

Уг бүтээлийн хувьд удахгүй Өргөө кинотеатр нээлтээ хийх юм байна.

Киноны талаарх дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
Яг ардчин онгоцны сэнс эргээд, хажуугаарчин сүнгэнэх чимээ нь мэдрэгдэх сайхан биш гэж үү? Ийм хэсэг дээр бол бүр янзтай л байх байхдаа.
Шинэ систем