2012/01/30

"Валентины захидал" МУСК шинэхэн poster

Ирэх 2-р сарын 1-ээс эхлэн ТАКТ кино компани, ZI entertainment, IDEA source нарын хамтын бүтээл "Валентины захидал" романтик инээдмийн кино өргөө, тэнгис, соёомбо кино театруудын дэлгэцнээ гарч эхлэнэ. Уг киноны найруулагчаар Д.Баярсайхан ажиллаж гол дүрүүдэд
Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, П.Шүүдэрцэцэг, Б.Бадамцэцэг, Х.Бадамгэрэл нар тоглосон байна.

Киноныхоо талаар кино багийнхан тодорхойлохдоо:
Бид аз жаргалтай сайхан амьдрах гэж өдөр бүр ямар нэг зүйл хийж өглөөн нарнаас үдшийн бүрийг хүртэл ажилладаг. Магадгүй маш их мөнгө олох гэж хичээдэг. Гэтэл аз жаргал гэж чухам юу юм бэ. Энэ асуултанд эртнээс янз бүрээр хариулсаар иржээ. Хүн хүний аз жаргал өөр өөр байдаг болхоор хүссэн зүйлээ хийж амьдрахыг л аз жаргал гэж нэрлэсэн нь их үнэн. Магадгүй ямар нэг зүйлд санаа зоволгүй амьдрахыг аз жаргал гэж энгийнээр хэлж болох л юм. 
Гэтэл хүний амьдралыг хамгийн аз жаргалтай болгодог нандин гэж нэрлэмээр хайр сэтгэлийг бид яагаад өөрөөсөө хол сэтгэж хэтэрхий муу зүйлд их цаг гаргаж амьдардагийн бол. Хамаг бүхний эхлэл болсон хайрын хүчээр амьдрал үргэлжилдэг оршин тогтонодоггүй гэж үү. Хайр сэтгэл байхгүй амьдрал бол асар удаанаар үхэхтэй адил хэмээн нэгэн суут хүний хэлсэн үг байдаг. Тиймээс хүмүүст жинхэнэ сайхан амьдралд амьдрах итгэл урам зориг өгч хайрын үнэ цэнийг харуулахыг бидний уран бүтээлчид эрмэлзсэн юм. Бид хайрыг сурталчилна.