2012/01/03

Paramount-ынхан Paranormal Activity 4 киног хийнэ

Paramount-ынхан 2012 оны эхний ажлын төлөвлөгөөгөө зарлалаа. Paramount-ынхан энэ мэдээллийнхээ үеээр энэ жилдээ багтааж Paranormal Activity 4 киног гаргахаа мэдэгдэв. Ямар зохиолын дагуу хэн найруулж, хэн гэдэг жүжигчин дүрүүдэд нь тоглох талаар мэдээлэл хийсэнгүй.

Анх $5-хан сая ам.долларын өртөгтэйгээр бүтсэн кино нь $200 гаруй сая ам.доллар олж тэдний хамгийн ашигтай борлогдсон кино болж байсан юм.

Paramount-ын 2012 онд төлөвлөгөөнд Brad Pitt-ын тоглож буй "World War Z", "G.I. Joe: Retaliation", "The Rock", "The Dictator" гэсэн кинонууд байгаа юм. Харин Paranormal Activity 4-г оны төгсгөлрүү уламжлалын дагуу halloween-ны баярын үеээр гаргах болов уу гэж таамаглаж байна.