2012/01/02

"Хүсэмжит бүсгүй" Р.Анхнямыг урд хөршүүд ахин хүсэв

2009 онд "Хүсэмжит бүсгүй" жагсаалтад орж байсан жүжигчин Р.Анхням өнгөрсөн жил "Гаадан Мээрэн" кинонд тоглож хятадын кино наадмаас тэр болгон аваад байдаггүй шагналыг өвөр монголын кино багийнханд авчирсан нь ихээхэн шуугиан тарьсан юм. "Гаадан Мээрэн" кинонд Р.Анхням Гаадан мээрэнгийн эхнэр Муданы дүрийг бүтээсэн. Энэ нь түүний урд хөршид бүтээж буй 3 дахь дүр байсан юм.

Энэ кинонд 1920-иод оны дунд үеэс 1939 он хүртэлх үйл явдал гардаг ба Өвөрмонголын Хорчин хошууны ард түмэн газар шороогоо хамгаалж үлдэхийн төлөөх тэмцлийг түүхэн баатар Гаадаа Мээрин, түүний эхнэр Мудан нарын амьдралаар дамжуулан харуулсан байна.  Киноны зураг авалтыг Шилийн гол аймгийн Шулуун хөх сум, Хубилай хааны ордны туурь, Дан дуны Хорчины вангийн ордон, Шиньяны Мүгдэн хот зэрэг газруудаар хийжээ.


Тэгвэл саяхан түүнийг урд хөршүүд маань дахин хүсэх болсон байна. Шинэ киноны саналыг Р.Анхням зөвшөөрөөд байгаа бөгөөд удахгүй урд хөршийг зорьж киноны ажилдаа орох гэнэ.