Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг

Сүүлчийн бичлэг

Сүүлд нэмэгдсэн

Box office top10

Box office top10

Soundtrack

soundtrack

Short film

Short film

Trailer

trailer

Picture

trailer

Megan Fox vs. Lindsay Lohan

Холливүүдийн продюсерүүдийн тархийг чилээсэн нэг асуудал гарч иржээ. Энэ бол өнгөрөгч онд хорвоог орхисон нэрт жүжигчин Elizabeth Taylor-н хайр дурлалын тухай өгүүлэх кино төсөл юм.Уг төслийг одоогоор аль кино компани санхүүжүүлж үзэгчдэд хүргэх нь тодорхой болоогүй байгаа ч гол дүрд хэн тоглох вэ гэдэг хамгийн том асуудал болоод байгаа аж. Кино судлаачид болон продюсерүүдийн зүгээс Lindsay Lohan-г энэ дүрд тохирох хамгийн ойрын хүн гэж тодорхойлсон боловч түүний дампуурлын эрин үе дууссан эсэхт эргэлзэж байгаа төдийгүй түүнийг шинэ бүтээлд тоглуулснаар шууд утгаараа киноны амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолтой байгаа юм байна.

Харин жүжигчний зүгээс энэ дүрийг бүтээх маш их сонирхолтой байгаа гэнэ. Нөгөө талаас энэ дүрийг Lohan-с булааж чадах жүжигчнээр Megan Fox тодроод байна. Кино төслийн продюсерүүд түүнтэй уулзаж энэхүү бүтээлийн талаар багагүй яриа өрнүүлээд амжжээ. Одоогоор өөрийн гэсэн томоохон хэмжээний олонд танил болсон дүр бүтээж чадаагүй байгаа жүжигчний хувьд энэ бол алтан боломж ч байж болох юм. Гэхдээ Megan энэ дүрд тохирох хүн мөн үү гэдэг бас л эргэлзээтэй. Энэ 2-с ч өөр сонголт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Чухам ямар хүн алдарт жүжигчний дүрийг бүтээх нь тун удахгүй тодорхой болно биз ээ.



Биднийг дэмжин доорх сурталчилгааг өдөрт нэг удаа орж сонирхоно уу

Холбоотой мэдээлэл

2012/01/24 өдөр 17:48 цагт нийтлэсэн байна. Нийт удаа уншиж 3 сэтгэгдэл бичжээ. Бичлэгийн ангилал . Сэтгэгдэл манахыг хүсвэл RSS 2.0 ашиглаж мөн чөлөөтэй сэтгэгдэлээ илэрхийлж болно.

3 сэтгэгдэл:

  1. Энэ хоёрын аль нь ч сайн жүжиглэж чадахгүй.

    ReplyDelete
  2. sevhtei huuhen demii demii

    ReplyDelete
  3. ali alin bishee

    ReplyDelete

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.