2012/01/31

"The Lorax" өнгөлөг, хөөрхөн, зөөлхөн зурагнууд

"The Lorax" энэ нөхрийн царайг хараад нэг л харсан царай санагдаж магадгүй юм. Тиймээ энэ бол хүүхдийн зохиолч Dr. Seuss-ын 1971 онд хэвлэлтэнд гаргаж байсан номны баатар. Хөвсгөр зөөлхөн харагдах зохиолын баатарыг бидний мэдэхээр ойн савдаг ч гэж нэрлэж болох юм. Энэ зохиол өмнө нь Despicable Me нэртэй animation-г амжилттай гаргасан Illumination Entertainment -ынхан бүтээж байгаа юм.

Харин киноны найруулагчаар Ice Age киногоороо олноо танил болсон найруулагч Chris Renaud ажиллаж байгаа бол кино зохиолыг нь Horton Hears a Who! киноны зохиолчид болох Ken Daurio, Cinco Paul нар бичиж байгаа ажээ. Эндээс харахлаар "The Lorax" яах аргагүй сайн animetion болно гэсэн хүлээлтийг бий болгож байна.

"The Lorax" кино ирэх 3-р сарын 2-нд үзэгчдийн хүртээл болно. Мөн сонирхуулахад уг киноны эхэнд Universal кино компаний 100 жилийнхээ ойн логог албан ёсоор анх гаргаж үзүүлэх юм.
Ted-ын дууг Zac Efron
Norma-ын дууг Betty White
The Lorax-ын дууг Danny DeVito
Once-Ler-ын дууг Ed Helms
O'Hare-ын дууг Rob Riggle
Audrey-ын дууг Taylor Swift
Киноны trailer-ыг эндээс сонирхоорой.