2012/01/24

Loki-н найз хэн бол? /+зураг/

Disney кино компанийн бүтээж буй "The Avengers" киноны талаарх яриа томоохон хэмжээний кино төслүүдээс шалтгаалан хэсэг хугацаанд нам жим болоод байсан бол энэ удаад маш сонирхолтой яриагаар эргэн гарч ирж байна. Empire сэтгүүлийн энэ сарын нүүрийг чимсэн тус киноны баатруудыг сандаргах  эсрэг талын дүр та бидэнд ганцхан Loki-р төсөөлөгдөж байсан бол нэгэн нууц ноёнтон байгаа талаар кино уран бүтээлчдийн зүгээс мэдэгджээ. Шидийн эрдэмд гаргуун тэрхүү хүний талаар яг таг тодорхой мэдээлэл гараагүй байгаа бөгөөд одоогоор комикчдын дунд багахан хэмжээний форум үүсгээд байна. Тэр нөхөр хэн бол гэдгээс шалтгаалж та бидний дотор төсөөлөгдөж байсан кино орвонгоороо эргэх нь ээ.