2012/01/20

Бөгжний эзний Lego баатрууд

Хүүхэд багачуудын хамгийн дуртай тоглоомын нэг Lego анх Ole Kirk Christiansen гэгч эр өөрийн 10 настай хүүгээ тоглуулахын тулд мужааны өрөөндөө бяцхан модон тоглоом хийснээр эхэлсэн түүхтэй ажээ. Өдгөө Lego компаний үйлдвэрлэсэн тоглоом дэлхийн өнцөг булан бүрт хүрч хүүхэд багачууд гэлтгүй томчуудын ч сонирхдог тоглоом болсон байна.


Тэд өөрсдийн бүтээгдэхүүний ямагт шинэчлэн сайжруулж шинэ түүх өгүүлсэн хувилбаруудаар баяжуулдаг. Үүний нэг амжилттай борлуулагдсан Star Wars, Spider-Man, Harry Potter, Pirates of the Caribbean, Batman гэсэн шилдэг кинонуудаар багц тоглоом гаргасан байдаг. Кино багцийн дараагийн багцаар The Lord of the Rings киног сонгоод ирэх зун гаргахаар төлөвлөсөн байна.

Одоогоор Frodo, Legolas, Aragorn нарын Lego төрх бэлэн болоод байгааа ажээ.



Үүнтэй төстэй
- Lego кино болно
- Lego Movies Posters
гэсэн мэдээллийг сонирхоорой.