2012/01/10

Jim Carrey-ын "Bruce Almighty" киноны дараагийн анги хийгдэнэ

Universal-ын бүтээл 2003 оны кино, hollywood-ын инээдмийн киноны нэрт жүжигчин, од Jim Carrey-ын тоглосон "Bruce Almighty" (Бүхнийг чадагч Брюс, Бурхан) киноны дараагийн анги хийгдэх талаарх мэдээлэл гарлаа. "Bruce Almighty" дэлхий даяар нийт 500 сая ам.долларын ашиг олсон байдаг. Бидний хувьд энэ киног "Бурхан" нэрээр нь андахгүй мэдэх болсон.

Уг кинонд бурхан Morgan Freeman өөрийн хүч чадлаа Jim Carrey-д өгч хэсэг хугацаанд юу хийж чадахыг нь харахаар болдог. Гэвч тэрээр үүнийг зөвхөн өөртөө хэрэгтэй байдлаар ашигласанаар бүхнийг орвонгоор нь эргүүлчихдэг. Өөрийн хайрт Jennifer Aniston-ны сэтгэлийг уяраахын тулд сарыг хүртэл дэлхийрүү татаж ойртуулсан нь Японд цунами үүсгэж орхидог шүү дээ.


Тэгвэл энэ киноны дараагийн ангийг Universal Pictures-ынхэн хийхээр төлөвлөөд байна. Жүжигчин Jim Carrey-ын хувьд ачаалал нэлээд байх болтой өмнө нь түүний 1994 оны Dumb and Dumber (Тэнэг, Усан тэнэг хоёр) кино нь мөн дараагийн ангиа хийхээр болоод ажилдаа ороод байгаа юм.