2012/01/03

ITISMOVIE Awards 2011: Шилдэг Монгол Кино

Өнгөрсөн 1 сарын турш нийт кино сонирхогчдынхоо дунд сайтаараа дамжуулан өнгөрсөн 2011 онд нээлтээ хийсэн монгол кинонуудаас хамгийн шилдэгийг нь шалгаруулах санал асуулга явуулж дууслаа.

Энэ хугацаанд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино, 6 телевизийн олон ангит киноны төлөө нийт 1793 кино сонирхогч саналаа өгсөн байна. Ингээд санал асуулгын үр дүнг танилцуулж байна.



Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино:
  1. Бодлын хулгайч (516)
  2. Рашантын 18 (185)
  3. Доргио 7 эр (131)
  4. Болсон явдал (103)
  5. Учиртай гурав (68)
  6. Үл таних эмэгтэй (57)
  7. Франц үнсэлт (52)
  8. Хоёр хоёрын тав (29)
  9. Найз (28)
  10. Сайн муу хэрцгий (28)
  11. Хайр харуусал (27)
  12. Нэг хоёрын гураваа (26)
  13. Мөнгөний гахай (23)
  14. Анхны хайр (22)
  15. Амьдрал төсөл (19)
  16. Чонын дурлал (15)
  17. Тусгай салаа 2 (13)
  18. Ээжээ (13)
  19. Мартагдашгүй намар 2 (10)
  20. Цэлмэг тэнгэр (8)
  21. Хөх толбот хүмүүс (7)
  22. Сая долларын олз (6)
  23. Хүний хүүхэд (6)
  24. Нар сарны зааг (5)
  25. Зам (2)
  26. Хайрын үнэ цэнэ (0)
Нийт санал асуулгад оролцогчдоос 516 хүний санал буюу 36%-ын саналтайгаар "Бодлын хулгайч" кино шилдэгээр шалгарч байна. Бодлын хулгайч кино өнгөрсөн 2011 онд монголын кино урлагт гарсан нэлээд том шуугиан байлаа. Кино зохиол нь түүхэн үйл явдал дээр тулгуурласан мөн киноны зураг авалт, маркетингийн баг сайн байсны үр дүнд уг кино ийнхүү амжилтанд хүрч чадлаа гэж дүгнэж байна.

Шилдэг телевизийн олон ангит кино:
  1. Амьдралд тавтай морил (213)
  2. Чонын алтан шагай (79)
  3. Хайрын эрэлд (50)
  4. Өдөр өдрийн нар (20)
  5. Ханилснаас илүү амраг (17)
  6. Гэр (15)
Санал асуулгад оролцогчдын 213 санал буюу 54%-ын саналтайгаар Монголын үндэсний телевизээр гарсан 80 ангит "Амьдралд тавтай морил" олон ангит кино тэргүүллээ. Уг кино нь монголын телевизийн олон ангит кино төрөлд яах аргагүй үлгэр жишээ манлайлал болж бусад телевизүүдэд сэдэл өгсөн гэдэг утгаараа анхдагч байж чадсан кино юм.

Өнгөрч буй 2011 он монголын кино урлагт нэрлэж болохуйц өөрчлөлтүүд гарсан жил байлаа. Кино бүтээгч, кино урлагийг дэмжигчиддээ ажлын өндөр амжилтыг хүсэж уран бүтээлийн олз омог илүү байх болтугай гэж ерөөж байна.


Сайтын зүгээс явуулсан санал асуулгад идэвхитэй оролцсон нийт кино сонирхогчиддоо талархсанаа илэрхийлье.