2012/01/08

IMAX танд юу үзүүлж чадах вэ?

IMAX-н хөгжил та бидний мэдэж байгаагаас ч маш хурдтайгаар үсрэнгүйгээр хөгжиж байна. Үүний тод жишээ саяхан нээлтээ хийсэн найруулагч Brad Bird-н "Mission: Impossible — Ghost Protocol" киноны 23 минутын хэсэг 70мм-н форматаар бичигдсэн явдал юм. Энэ бол кино зураг авалт болон үзвэрийн түвшинд гарч байгаа маш том ололт билээ. Үүний өмнө 75 мм хүртэлх формат кино урлагт хэрэглэгдэж байсан ч 35мм-ийн хальс дэлхий дахинд өргөн тархсан гэдэг утгааараа түлхүү хэрэглэгдэж нэг ёсондоо стандарт болоод байсан юм.
70мм гэдэг зүйл ор хоосонгоос гарч ирсэн үү гэвэл үгүй юм. Та бидний сайн мэдэх "Lawrence of Arabia" киног анх 70мм-н  форматаар бичиж байсан байна. Харамсалтай нь тухайн үед 35мм Академ болон дэлхий дахинд нэгэнт хүчээ авсан 70мм-н форматаар бичсэн киног 35мм рүү хөрвүүлж кино театруудад гаргадаг гэсэн шалтгаанаар энэхүү формат мартагдах шахаад байсан юм.

Харин сураг тасраад байсан уг формат IMAX-н нөлөөгөөр дахин гарч ирж байгаа сурагтай байна. Тэгвэл тэр сүрхий IMAX гэж чухам юу вэ гэж та бодож байж болох юм. IMAX бол киног илүү орон зайт байдлаар үзэгчдэд хүргэдэг формат юм. Энэ чанараараа бусад форматуудаас маш давуу талтай. Өөрөөр хэлбэл шинээр гарч байгаа бүтээлийг та frame, k  хамаарахгүйгээр илүү өргөн орон зайгаар хүлээж авна гэсэн үг. Энэ чанар нь уг формат 3D-г илүү түвшинд гаргах үндэс суурийг тавьж өгсөн юм.
Нөгөө талаас IMAX кино зураг авалтад маш том өөрчлөлт авч ирээд зогсохгүй үзвэрийн танхимд нилээн ашигтай хэлбэрийг бий болгосон юм. Өмнө нь акустик болон хүний харааны өнцөг суудлийн байршлаас шалтгаалж нилээд зайтай байдаг байсан үзвэрийн хэсэг хүмүүст илүү ойртож ирснээр ашиггүй талбай гэдэг зүйл кино  театрт байхгүй болсон. Гэхдээ энэ зүйл зөвхөн Хойд америк тэргүүтэй цөөхөн улсад 430 гаруй кино театруудад одоогоор хэрэгжээд байна.

Илүү ойртсон үзвэрийн хэсэгт гарсан  бас нэг өөрчлөлт бол дэлгэцийн харьцаа юм. 35 мм-н IMAX киног үзэхэд өмнө нь 1.85:1 харьцаатай дэлгэцийг ашигладаг байсан бол 70мм-ийн IMAX үзвэрийн дэлгэц 1.44:1 болж өөрчлөгдөж байгаа


аж. Эндээс гарч ирж байгаа зүйл бол кино театруудын прожекторуудын асуудал юм. Дөнгөж 2K-с 4К рүү шилжиж байгаа прожекторын системийн асуудлыг удахгүй нээлтээ хийх The Hobbit киноны багийнхан сандаргаад авсан байна. Учир нь уг киног 5к 48 frame-тэй байна гэж албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ кинонд магадгүй 2.35:1 харьцаатай дэлгэц зориулагдсан ч байж болох юм. Ямартай ч үзвэрийн хэсэгт маш том өөрчлөлт гарсаар байна.

Мөн түүнчлэн IMAX киног үзэгчдийн дунд гарч ирж байгаа асуудал бол Digital болон Real IMAX-н хоорондох асуудал юм. Ихэнх кино театрууд Real IMAX-г гаргах хүчин чадал бүхий прожектор байдаггүйн улмаас Digital хэлбэр рүү хөрвүүлдэг байна. Энэ нь мэдээж хэрэг чанарын хувьд өөрчлөлт гарахгүй боловч кино сонирхогчдын хувьд Real гэсэн үгэнд илүү ихээр татагддаг ажээ.

IMAX 35мм-с 70 мм руу маш эрчтэйгээр орж ирсэн нь хүн бүрийн гайхашрлыг төрүүлж байгаа. 35мм үнэхээр агуу ч 70 мм гэдэг зүйл яалтчгүй яригдаж эхэллээ. Харин дараачийн IMAX 70 мм Nolan найруулагчийн шинэ бүтээл дээр ирэх зун гарах ажээ. Ингэхэд та IMAX-г Imax-р нь үзсэн үү?