2012/01/20

"Hancock" киноны дараагийн анги төлөвлөгдөв

АНУ-ын үзэгчид сүпэр хүчтэй баатрын түүхэнд дуртай. Тиймдээ Superman-ээс эхтэй хэдэн арван нисдэг, дүүлдэг, сундаг агшдаг гээд түмэн шид нь бүрдсэн дийлдэшгүй баатруудыг дэлгэцнээ амжилттай мөнхрүүлж чадсан. Тэд бүгд үргэлж сайн үйл хийдэг.

Харин энэ ойлголтыг эвдсэн санаа өнгөрсөн 2008 онд "Hancock" кинонд гарсан юм. Жүжигчин Will Smith-ын дүрийг нь бүтээсэн Hancock хэдийгээр сүпэр хүчтэй ч өөрийн хүссэнээрээ байх дуртай нэгэн. Дур нь хүрвэл хүмүүст туслана. Үгүй бол сахлаа ургуулаад архиа уугаад сууж байх жишээтэй. Харин тусламж нь хүмүүст эсрэгээрээ үргэлж гай болно. Түүний эвдэж сүйтгэсэн зүйл хэдэн тэрбум доллароор тоологдохуйц сүйтгэлийг хотын иргэдэд авчирсан.

Ийм л түүхтэй Hancock киноны дараагийн ангийг хийх болов уу гэж хүлээж байсан байж болох юм.

Тэгвэл найруулагч Peter Berg энэ оны 5 сард гарах Battleship киноны талаарх ярилцлагын үеээрээ сэтгүүлчийн Hancock киноны дараагийн анги хийгдэх талаарх асуултанд хариулахдаа:

 - Will Smith болон Michael Mann, Akiva Goldsman (продюсерууд) нартай энэ талаар ярилсан. Бүгд дэмжиж байгаа. Will Smith киноны үргэлжлэлийн талаар шинэ санаа гаргасан байгаа. Би түүнийг нь бодож байна.
гэсэн байна. Хэрэв энэ яриа ажил хэрэг болвол удахгүй бид Hancock 2 -г хүлээж авахнээ.