2012/01/17

"Golden Globe" шагналын шилдэгүүд тодорлоо

69 дахь удаагийн "Golden Globe" (Алтан бөмбөрцөг) кино наадам шилдэгүүдээ тодрууллаа. Уламжлал ёсоороо Los Angeles хотын Beverly Hills зочид буудалд ёслол төгөлдөр болов. Уг кино наадмын онцлог нь хэрэв тухайн кино болон жүжигчин энэ кино наадмаас ямар нэгэн шагнал хүртэж чадвал Oscar-ын шагнал хүртэх магадлал маш өндөртэй байдаг. Нэг үгээр Oscar-ын наадмын сунгаа гэж хэлж болох юм.

69 дахь удаагаа зохиогдож буй "Golden Globe" кино наадмын ёслолын ажиллагаанд 1500 гаруй хүндэт зочид уригдан оролцож дэлхий даяар 100 сая гаруй үзэгчид шууд хүлээн авч үзсэн байна.

"Golden Globe"-ын хүндэт шагнал Cecil B. DeMille-ын нэрэмжит шагналаар жүжигчин Morgan Freeman шалгарлаа. Түүнийг кино урлагт оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөр хичээл зүтгэлийг нь ийнхүү үнэлсэн байна.

Кино наадмын шилдэг драм төрлийн киногоор жүжигчин George Clooney-ын гол дүрд нь тоглосон "The Descendants" кино шалгарсан бол  George Clooney уг киногоороо шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм. Харин шилдэг эмэгтэй дүрийг "Iron Lady" (Төмөр хадагтай) кинонд тоглосон дүрээрээ жүжигчин Meryl Streep хүртсэн байна.

Бүрэн хэмжээний уран сайхны кино

Шилдэг драмын кино  "The Descendants"

Шилдэг эмэгтэй жүжигчин (драмын) Meryl Streep "The Iron Lady"
Шилдэг эрэгтэй жүжигчин (драмын) George Clooney  "The Descendants"


Шилдэг инээдмийн, хөгжимт кино "The Artist"
Шилдэг эмэгтэй жүжигчин (инээдмийн, хөгжимт) Michelle Williams "My Week with Marilyn"
Шилдэг эрэгтэй жүжигчин (инээдмийн, хөгжимт) Jean Dujardin "The Artist"


Шилдэг хүүхэлдэйн кино "The Adventures of Tintin: The Secret of the Unicorn"
Шилдэг гадаад хэл дээрх кино "A Separation" (Iran)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин Octavia Spencer "The Help"
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин  Christopher Plummer "Beginners"

Шилдэг найруулагч Martin Scorsese "Hugo"
Шилдэг кино зохиол Woody Allen "Midnight in Paris"
Шилдэг санаа Ludovic Bource "The Artist"
Шилдэг киноны дуу Дуучин Madonna - Masterpiece "W.E"


Телевизийн кино

Шилдэг олон ангит драмын кино "Homeland"
Шилдэг эмэгтэй жүжигчин (драмын кино) Claire Danes "Homeland"
Шилдэг эрэгтэй жүжигчин (драмын кино) Kelsey Grammer "Boss"

Шилдэг олон ангит инээдмийн кино "Modern Family"
Шилдэг эмэгтэй жүжигчин (инээдмийн кино) Laura Dern "Enlightened"
Шилдэг эрэгтэй жүжигчин (инээдмийн кино) Matt LeBlanc "Episodes"

Телевизийн шилдэг кино "Downton Abbey (Masterpiece)"
Телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин Kate Winslet "Mildred Pierce"
Телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин  Idris Elba "Luther"
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин Jessica Lange "American Horror Story"
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин Peter Dinklage "Game of Thrones"