2012/01/04

Ghibli-н урлангаар

Энэ он анимэшн сонирхогчдод маш таатай он болох төлөвтэй байгаа. Холливүүдийн кино үйлдвэрлэгчдээс гадна японы Ghibli тэргүүтэй томоохон студиудын уран бүтээлүүд шил шилээ даран энэ онд нээлтээ хийнэ. Үүнд найруулагч Hiroyuki Okiura-н /Akira/ "A Letter to Momo", Mamoru Hosoda-н /Summer Wars/ “The Wolf Children Ame And Yuki”, Goro Miyazaki-н "From Up On Poppy Hill" багтаж байгаа юм. "From Up On Poppy Hill"-н хувьд Gibli-д бүтээгдэж байгаагаас гадна алдарт Miyazaki-н хүү энэхүү бүтээлийн найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Гэхдээ том Miyazaki ч энэ бүтээлд маш өндөр үүрэгтэй оролцож байгаа. Ингээд тус багийнхны зүгээс гаргасан кино хэрхэн бүтэж байгаа талаарх NHK тв-н бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

Уг нэвтрүүлэгийг хийх үеэр аав хүү 2-н хооронд дэгдсэн 300 хоногийн дайн дууссан гэж найруулагч Goro Miyazaki аавтайгаа таарамж муутай байсан үеэ дурсан ярьжээ.