2012/01/13

"The Dark Knight Rises" шинэ зургууд

EW сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг ирэх 7 сарын 20-нд олон улсын нээлтээ хийх найруулагч Christopher Nolan-ы "The Dark Knight Rises" киноны гол баатар Batman чимсэнтэй холбогдуулан тус сэтгүүлд киноны шинэ зургууд  нийтлэгдснийг та бүхэнд хүргэж байна. 

Уг бүтээлийн хувьд одоогоор киноны үйл явдлын тоймоо хараахан нийтэд ил болгоогүй байгаа бөгөөд ер нь 7 сарын 20 хүртэл болгох ч үгүй байх. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн энгийн шалтгаан бол мэдээж хэрэг маш том маркетинг явуулж байгаа явдал юм. Гэхдээ комикс судлаачдын хэлж байгаагаар уг бүтээл одоогоор Batman Begins-н шууд үргэлжлэл байх магадлал маш өндөр юм байна. Гэхдээ комиксыг жинхэнэ утгаар нь хольж найруулж орвонгоор нь эргүүлж байгаа учир яг таг тийм үйл явдал гарна гэж хэлж зүрхлэх хүн одоогоор байхгүй л байна. Үүнд Jonathan Nolan-ы оруулсан хувь нэмэр маш их биз ээ. Ямартай ч Bane бүх л зүйлийн цогц гайхалтай дүр болж чадсан гэж найруулагч Nolan сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. Batman-ий Bane-д дэлбэртлээ зодуулах өдөр ойртсоор л...

Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж уншаарай.