2012/01/30

Box office top10: 20120130 The Grey

1. The Grey: Өнгөрөгч 7 хоногт: $20 сая, нийт: $20 сая
2. Underworld: Awakening: Өнгөрөгч 7 хоногт: $12.5 сая, нийт: $45.1 сая
3. One for the Money: Өнгөрөгч 7 хоногт: $11.8 сая, нийт: $11.8 сая
4. Red Tails: Өнгөрөгч 7 хоногт: $10.4 сая, нийт: $33.8 сая
5. Man on a Ledge: Өнгөрөгч 7 хоногт: $8.25 сая, нийт: $8.25 сая

6. Extremely Loud and Incredible Close: Өнгөрөгч 7 хоногт: $7.14 сая, нийт: $21.1 сая
7. The Descendants: Өнгөрөгч 7 хоногт: $6.55 сая, нийт: $58.8 сая
8. Contraband: Өнгөрөгч 7 хоногт: $6.53 сая, нийт: $56.4 сая
9. Beauty and the Beast: Өнгөрөгч 7 хоногт: $5.34 сая, нийт: $41.1 сая
10. Haywire: Өнгөрөгч 7 хоногт: $4 сая, нийт: $15.3 сая


Өнгөрөгч 7 хоногт Goldon Globe шагналын нөлөөгөөр аль хэдийнэ boxoffice-ын эхний жагсаалтаас буугаад байсан George Clooney гол дүрд нь тоглосон The Descendants эргэн орж ирж 7-д жагссанаараа онцлог байлаа. Ийм л учраас кино бүтээгчид киногоо шагнал фестивалд өрсөлдүүлэх сонирхолтой байдаг юм шүү дээ. эргэж ирээд $6.55 сая ам.доллар олно гэдэг багагүй ашиг.

Харин шинээр The Grey, One for the Money, Man on a Ledge гэсэн кинонууд орж ирж эхний 5 дотор багтсан байна.

The Grey

Найруулагч: Joe Carnahan (Хамгийн сүүлд The A-Team киног амжилттай найруулсан)
Одод: Liam Neeson, Dermot Mulroney, Frank Grillo

Хойд бөглүүд Аласк. Энд газрын тос өрөмдөхөөр ажиллах багийн хөлөг хүрэх ёстой газраасаа өмнө сүйрснээр тэднийг аглаг зэлүүд, хүйтэн аласк угтах болно. Үүний дээр тэднийг хүч илүү саарал чонын сүрэг ангуучлахаар мөшгих ажээ.

One for the Money

Найруулагч:  Julie Anne Robinson
Одод: Katherine Heigl, Jason O'Mara, Daniel Sunjata

Зохиолч Janet Evanovich-ын 1994 онд гаргаж байсан best seller ном болох One for the Money романаас сэдэвлэсэн адал явдалд инээдмийн кино.
Ажилгүй, саяхан гэр бүлээ цулуулсан Stephanie Plum өөрийн садангийнхаа батлан даагчаар шүүхэд дуудагдах болно. Шүүхийн шийдвэрээр түүний эхний даалгавар нь өнгөрсөн романтик учирлын эзэн орон нутгийн цагдаагийн даалгаварыг дагах байлаа.

Man on a Ledge

Найруулагч: Asger Leth (Анхных нь бүрэн хэмжээний уран сайхны кино)
Одод: Sam Worthington (Terminator, Avatar кинонд дээрээс од болсон), Elizabeth Banks, Jamie Bell

Томоохон хэмжээний алмазын хэрэг өрнөнө. Манхаттен зочид буудлын цонхны ирмэг дээрээс үсрэхээр зогсож буй залуутай сэтгэл судлаач цагдаа ярилцаж түүний амийг аврахыг хичээх болно. Үүний чигт бүх хүмүүсийн анхаарал хандаж байх хооронд цаана нь зохион байгуулалттай дээрэм хийгдэх бөгөөд ирмэг дээр зогссон эр ч мөн үүний нэг төлөвлөлөгөө байлаа.