2012/01/23

Box office top10: 20120123 Underworld: Awakening

 
1. Underworld: Awakening: Өнгөрөгч 7 хоногт: $25.4 сая, нийт: $25.4 сая
2. Red Tails: Өнгөрөгч 7 хоногт: $19.1 сая, нийт: $19.1 сая
3. Contraband: Өнгөрөгч 7 хоногт: $12.2 сая, нийт: $46.1 сая
4. Extremely Loud and Incredible Close: Өнгөрөгч 7 хоногт: $10.5 сая, нийт: $11.2 сая
5. Haywire: Өнгөрөгч 7 хоногт: $9 сая, нийт: $9 сая


6. Beauty and the Beast: Өнгөрөгч 7 хоногт: $8.56 сая, нийт: $33.4 сая
7. Joyful Noise: Өнгөрөгч 7 хоногт: $6.08 сая, нийт: $21.9 сая
8. Mission:Impossible - Ghost Protocol: Өнгөрөгч 7 хоногт: $5.54 сая, нийт: $197 сая
9. Sherlock Holmes: A Game of Shadows: Өнгөрөгч 7 хоногт: $4.8 сая, нийт: $179 сая
10. The Girl with the Dragon Tattoo: Өнгөрөгч 7 хоногт: $3.75 сая, нийт: $94.8 сая

Шинээр 4н кино орж ирсэн байна.

Underworld: Awakening:  

Найруулагч: Måns Mårlind, Björn Stein
Одод: Kate Beckinsale, Michael Ealy, India Eisley

Олон жил хүний ертөнцөөс нуугдмал байсан цус сорогчид болон лайканчуудын нууц энэ удаад ил боллоо. Тэдний хэдэн зууны турш үргэлжилсэн тулаанд хүмүүс ч бас нэгджээ. Энэ бол Underworld: Awakening. Viktor-г мөнхийн нойронд автаж,Lucian-г хорвоог орхисны дараа харанхуй ертөнц бүхэлдээ замбараагүй болж харин шинэ түүхийг бичихээр Selene 12 жилийн дараа сэрлээ. Тэр энэ удаад Biocom-д дайн зарлах болно.

Red Tails

Найруулагч: Anthony Hemingway
Одод: Cuba Gooding Jr., Gerald McRaney, David Oyelowo

Найруулагч George Lucas-н мөрөөдлүүдийн нэг болсон "Red Tails" кино дэлгэцнээ гарлаа. Уг киног уг нь George Lucas найруулах байсан ч тэрээр Star Wars-г 3D болгох ажлын улмаас татгалзаж оронд нь Anthony Hemingway-г ажиллуулсан байна. Кинонд дэлхийн 2-дугаар дайны үед Пентагоны зүгээс хэрэгжүүлж байсан хар арьст залуучуудыг нисгэхгүй тэд бол юу ч чадахгүй гэсэн үзлийг арилгаж асар том гавъяа байгуулж хожмоо улаан сүүлтнүүд нэрээр алдаршсан Tuskegee-н зоригт нисгэгчдийн тухай гарах ажээ. Red Tails кино дуугаралт тал дээр шинэ шийдэл гаргаж кино театруудад нэмэлт төхөөрөмж байрлуулан кинонгаа гаргаж байгаа. Тэд sound-аар дамжуулан 3D -г илүү хүргэхээр зорьсон.



Extremely Loud and Incredible Close

Найруулагч: Stephen Daldry
Одод: Thomas Horn, Tom Hanks, Sandra Bullock

9 настай Francophile (Thomas Horn) хүү аливаа зүйлийг эрж хайх сонирхолтой нэгэн. Тэрээр нэг л өдөр өөрийн томоохон нээлтээ хийх болно гэж итгэдэг байлаа. Гэвч 2001 оны 9-р сарын 11нд АНУын ихэр худалдааны цамхагт болсон аймшигт халдлага түүний аавыг (Tom Hanks) авч одно. Хүүд ааваас нь нэгэн түлхүүр үлдэх бөгөөд тухайн түлхүүр чухам юуны түлхүүр болохыг хайх болно.

Haywire


Найруулагч: Steven Soderbergh
Одод: Gina Carano, Ewan McGregor, Michael Fassbender

Тусгай ажилтан өөрийн даалгаврын явцад даалгавараасаа гэнэт ухрах болно. Даалгавраас ухарсан түүнийг устгах ёстой. Уг киноны гол дүрд залуу жүжигчин Gina Carano-г тоглуулсан бөгөөд түүнийг Angelina Jolie, Zoe Saldana нар шиг хүчирхэг дүр бүтээж чадах болов уу гэж олон кино шүүмжлэгчид эргэлзэж байсан. Одоо түүнийг энэ дүрээ хэрхэн бүтээснийг дүгнэх боломжтой боллоо.