2012/01/16

Box office top10: 20120116 Contraband

1. Contraband: Өнгөрөгч 7 хоногт: $24.1 сая, нийт: $24.1 сая
2. Beauty and the Beast: Өнгөрөгч 7 хоногт: $18.5 сая, нийт: $18.5 сая
3. Mission:Impossible - Ghost Protocol: Өнгөрөгч 7 хоногт: $11.5 сая, нийт: $187 сая
4. Joyful Noise: Өнгөрөгч 7 хоногт: $11.3 сая, нийт: $11.3 сая
5. Sherlock Holmes: A Game of Shadows: Өнгөрөгч 7 хоногт: $8.41 сая, нийт: $170 сая


6. The Devil Inside - Ghost Protocol: Өнгөрөгч 7 хоногт: $7.9 сая, нийт: $46.2 сая
7. The Girl with the Dragon Tattoo: Өнгөрөгч 7 хоногт: $6.8 сая, нийт: $88 сая
8. Alvin and the Chipmunks: Chip-Wrecked: Өнгөрөгч 7 хоногт: $5.8 сая, нийт: $119 сая
9. War Horse: Өнгөрөгч 7 хоногт: $5.61 сая, нийт: $65.8 сая
10. The Iron Lady: Өнгөрөгч 7 хоногт: $5.39 сая, нийт: $5.97 сая

Contraband: Панамын хилийн зурвасыг хамгаалагч эр хууль бусаар хил дамнуулж буй сая сая долларыг мансууруулах бодис, хар тамхины ертөнцөөс зугтаж ирсэн өөрийн дүүгээ хамгаалахын тул хил гаргах шаардлага тулгарна. Гэвч тэрээр өөрийн үүргээ ухамсарлаж байгаа. Contraband кинонд өнгөрсөн 2010 онд The Fighter кинонд тоглосон hollywood star жүжигчин Mark Wahlberg тоглосон байна. Найруулагчаар Ирландаас гаралтай Baltasar Kormákur ажилласан байна. Жүжигчин Mark Wahlberg, найруулагч Baltasar Kormákur нар 2013 онд гарах 2 Guns кинонд мөн хамтран ажиллах юм.


Beauty and the Beast: Disney-ын шилдэг классик бүтээлүүдийн нэг 1991 оны "Үзэсгэлэнт гүнж ба Жонон" хүүхэлдэйн киног 3D болгон дахин дэлгэцнээ хүргэсэн нь ашигтай ажиллаж байна. Disney өмнө нь "The Lion King" (Араатны хаан арслан) киног мөн 3D болгон хүргэж байсан бол энэ удаад хоёр дахь киногоо ийнхүү 3D хөрвүүлэлт хийн үзэгчдэд хүргэлээ. Дараагийн жагсаалтад The Little Mermaid (Лусын охин), Finding Nemo (Немогийн эрэлд), and Monsters, Inc (Мангасын компани) гэсэн шилдэг кинонуудаа хөрвүүлэхээр ажиллаж байна. "Beauty and the Beast" киноныхаа өмнө тэд 2010 онд гаргасан Tangled киноныхоо үргэлжлэл богино хэмжээний киног гаргасан. Удахгүй энэ киног кино сонирхогчиддоо хүргэх болно.

Joyful Noise: Todd Graff-ын найруулж бичсэн гэр бүлийн хөгжимт инээдмийн төрлийн кинонд жүжигчин Queen Latifah, Dolly Parton, Keke Palmer нар тогложээ. Захирал G.G. Sparrow өөрийн найрал дууны багаа Vi Rose Hill-д удирдуулан "Joyful Noise" хэмээх үндсэний найрал дууны тэмцээнд оролцуулах болно. Уг киног үзээд бидэнд жүжигчин Whoopi Goldberg-ын тоглосон 1992 оны Sister Act кино санаанд буух болно.





The Iron Lady: Төмөр хадагтай.Энэ үгийг сонсоод улс төрийн хэллэг шиг танд буух нь ойлгомжтой. Тэр нь ч зөв юм. 1979-1990 оны хооронд Их Британи ерөнхий сайдаар ажиллаж байсан Margaret Thatcher-ын амьдралыг энэхүү кинонд өгүүлэх юм. Margaret Thatcher ерөнхий сайд байсан хугацаандаа нийгмийн халамж, хүйсийн тэгш эрхийн байдалд эрс шинэчлэлт хийж чадсан бөгөөд өөрийн үзэл баримтлалдаа тууштай байдаг нь түүнийг төмөр хадагтай гэж нэрлэхэд хүргэсэн гэдэг. Төмөр хадагтайн дүрийг hollywood-ын хамгийн их oscar-ын шагналт хүртэж байсан эмэгтэй жүжигчин болох Meryl Streep бүтээсэн байна. Түүнийг Прада дүрээр нь илүү таних бизээ.