2012/01/02

Box office top10: 20120102 Mission:Impossible - Ghost Protocol


1. Mission:Impossible - Ghost Protocol: Өнгөрөгч 7 хоногт: $31.2 сая, нийт: $134 сая
2. Sherlock Holmes: A Game of Shadows: Өнгөрөгч 7 хоногт: $22 сая, нийт: $132 сая
3. Alvin and the Chipmunks: Chip-Wrecked: Өнгөрөгч 7 хоногт: $18.2 сая, нийт: $94.6 сая
4. War Horse: Өнгөрөгч 7 хоногт: $16.9 сая, нийт: $42 сая
5. The Girl with the Dragon Tattoo: Өнгөрөгч 7 хоногт: $16.3 сая, нийт: $57.1 сая


6. We Bought a Zoo: Өнгөрөгч 7 хоногт: $14.3 сая, нийт: $41.7 сая
7. The Adventures of Tintin: Өнгөрөгч 7 хоногт: $12 сая, нийт: $47.8 сая
8. New Year's Eve: Өнгөрөгч 7 хоногт: $6.7 сая, нийт: $46.3 сая
9. The Darkest Hour: Өнгөрөгч 7 хоногт: $4.3 сая, нийт: $13.2 сая
10. The Descendants: Өнгөрөгч 7 хоногт: $3.6 сая, нийт: $39.7 сая

Бүгдэд шинэ оны мэнд.

Өнгөрсөн 7 хоногт бидэнд шинэ жил айлчлан ирлээ. Үүнтэй холбоотойгоор шинээр кино нээлтээ хийсэнгүй гэж хэлж болно. Харин нээлтээ хийсэн байсан киноны хувьд билетын борлуулалт өмнөх 7 хоногуудыг бодвол илүү байлаа.


War Horse: Жагсаалтад шинээр алдарт Steven Speilberg-ын War Hourse нээлтээ хийсэн юм. 1982 онд хүүхдийн зохиолч Michael Morpurgo уг зохиолоо ном болгон гаргасан нь маш их амжилтанд хүрж байсан байдаг. Уг зохиол дээр тулгуурлан Steven Speilberg, Janusz Kamiński, John Williams гэсэн алдарт 3-ын хослол кино болж байгаа нь удахгүй болох Oscar-ыг шүүрэх магадлалтай киноны жагсаалтад зүй ёсоор багтаад байгаа юм. Киноны талаар дэлгэрэнгүйг эндээс.

The Darkest Hour: Шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Уг киног оросын алдарт найруулагч Timur Bekmambetov найруулсанаараа онцлог. Мөн орос болон америкын кино багийнхан уг төсөл дээр хамтран ажилласан. Кинонд Москва хотыг үзэхээр жуулчилж буй 5 залуугийн тухай гарах бөгөөд энэ үеээр Москва хотыг харийн ер бусын зүйл нөмрөн авах ажээ. Киноны талаар дэлгэрэнгүйг эндээс.