2012/01/24

Bong Joon-ho холливүүд рүү нисч байна

Сүүлийн үед илт мандан бадарч байгаа солонгосын кино урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг болсон найруулагч Bong Joon-ho өөрийн каръертаа хамгийн томоохон гэж хэлж болохуйц уран бүтээлдээ орохоор болсон байна. "The Host", "Memories of Murder" зэрэг киногоороо нэрд гарсан найруулагчийн энэхүү бүтээл хэрвээ амжилттай болвол түүнийг баруунд бүрэн утгаараа хүлээн зөвшөөрөх юм. Учир нь түүний энэхүү бүтээлд алдарт жүжигчин Tilda Swinton, Jamie Bell, Chris Evans нар гол дүрүүдийг бүтээх ажээ. Snow Piercer нэртэй энэхүү киноны зохиолыг 1980-д онд уншигчдын гарт очиж байсан францын "Le Transperceneige" комикс зохиол дээр тулгуурлан бичсэн байна. Зохиолд манай дэлхий ирээдүйд мөсөн бүрхүүлтэй болж түүнээс шалтгаалан хүмүүс зөвхөн вагоноор улс хооронд зорчдог болох бөгөөд санаандгүй байдлаар вагонд учирсан аялагчдын хооронд ер бусын холбоо үүсэж, хачирхалтай зүйлс болж байгаагаар гардаг ажээ.

Кино шинжлэх ухааны уран зөгнөлт, триллэр хэлбэрээр үзэгчдэд 2013 оны Каннын наадмын үеэр хүрэх юм байна.