2012/01/23

Нүцгэлсэнийх нь төлөө гэртээ ирэхийг нь хориглов

Өнгөрсөн жил бас шуугиан тариад байсан Иранаас гаралтай жүжигчин эмэгтэй Golshifteh Farahani дахин шуугиан тариад авлаа. Тэрээр 2008 онд тоглосон кинонаасаа болж эх орноосоо гадагшаа гарахаа хориулаад байсан бол энэ удаад эх орондоо ирэх эрхээ хаалгаад байгаа юм.

Өдгөө францад ажиллаж амьдарч байгаа жүжигчин бүсгүй Golshifteh Farahani францийн Madame Le Figaro сэтгүүлийн нүүрэнд хагас нүцгэн зургаа авахуулж тухайн зургаа өөрийнхөө facebook дээр тавьсан нь Ираны зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Ираны соёлын яамнаас энэ талаар мэдэгдэл хийж түүнийг Иранд хүлээж авахгүй гэж мэдэгдээд байгаа ажээ.

Муслам ёс жаягтай улсын хувьд ихээхэн нүцгэлэх байтугай нүүрээ олонд гаргах нь эмэгтэйчүүдэд хориотой байдаг ажээ.