2012/01/11

Цагаан Ордны дэлгэцнээ

"Хөх толбот хүмүүс" кино төрийн ордонд нээлтээ хийж байгаатай холбогдуулан хүмүүс янз бүрийн л зүйл ярьж байна. Ихэнх хүмүүс киноны нээлтийг төрийн ордонд хийж байгаад тийм ч тааламжтай хандахгүй байгаа. Гэхдээ дэлхийн монголчуудын тухай хөх толбоны өгүүлэмжтэй гэдэг утгаараа энэ киног ордонд нээлтийг нь хийхэд буруудаад байх зүйл байхгүй. Төр ямар ч байсан кино урлагаас нүүрээ буруулаагүй юм байна гэж ч ойлгогдохоор зүйл болж байна. Дуу дуулж хөгжим тоглохоос л өөр зүйл гэж миний хувьд бодож байгаа.

Дэлхий дахинд төрийн ордонд кино нээлтээ хийсэн тохиолдол  ер нь ховор. Гэхдээ эхний үзвэрүүдийг төрийн ордонд цөөн тооны хүмүүст хүргэдэг уламжлал бий. Хамгийн сүүлд гэхэд Narnia-н ээлжит анги нээлтээ хийхээсээ өмнө Британийн хатан хааны ордонд тэдний гэр бүлийнхэнд хүрсэн бол Pixar-н UP бүтээлийн анхны үзэгчид Цагаан Ордны Obama ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн болон хамтрагчид нь байсан байна. Ингээд сонирхолтой байх болов уу гээд Цагаан ордны дэлгэцнээ гарч байсан бүтээлүүдээс сонирхуулж байна.

"The Birth of a Nation"
Цагаан ордны дэлгэцнээ гарч байсан анхны кино.Найруулагч D. W. Griffith-ий бүтээл бөгөөд энэхүү хар цагаан дуугүй бүтээлийг АНУ-н ерөнхийлөгч Woodrow Wilson-ы хүсэлтээр ордонд гаргаж байсан. Тухайн үед энэ кино Цагаан ордны дэлгэцнээ гарсан нь хожмын америкын кино урлагт маш том хөрөнгө оруулалт болж өгчээ.

"Angels in the Outfield" 
Дараагийн кино бол 1951 онд нээлтээ хийж байсан бэйсболын спортын тухай өгүүлэх найруулагч Clarence Brown-н бүтээл байсан байна. Уг бүтээлийг тухайн үеийн АНУ-н ерөнхийлөгч Eisenhower-н хүсэлтээр ордонд гаргаж байсан байна. Ерөнхийлөгчийн хувьд дайны өгүүлэмжтэй кинонд маш дургүй байсан бөгөөд энэ киног өөрийн ерөнхийлөгч байх хугацаандаа нийт 38 удаа үзсэн ажээ. Энэ үеийн америкын кино урлагт ч төдийлөн дайны  холбогдолтой кино байдаггүй билээ.

"Roman Holiday"
Ерөнхийлөгч John F. Kennedy бусад ерөнхийлөгч нараасаа кинонд хамгийн дуртай нэгэн байсан байна. Тэрээр ордонд найруулагч William Wyler-н бүтээж Gregory Peck, Audrey Hepburn гол дүрд нь тоглосон Roman Holiday киног үзэж байжээ. Хэдийгээр энэхүү киноны төрөл нь ерөнхийлөгчийн сонирхдог вестерн, дайны өгүүлэмжтэй кино биш байсан ч нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэдэг утгаараа кино үзвэрт сонгогдож байжээ.


"The Sound of Music"
АНУ-н 37 дахь ерөнхийлөгч Richard Nixon энэхүү киноны анхны үзэгч болж байжээ. Ямар ч байсан ерөнийлөгчид маш сайхан сэтгэгдэл төрүүлж байсан байна.





"Snow White and the Seven Dwarfs" 
 Цагаан ордны тэргүүн хатагтай Eleanor Roosevelt-н амралтанд зориулж энэхүү кино ордонд гарч байсан. Тухайн үед Eleanor Roosevelt уг бүтээлийг хүүхдүүдэд маш сайн боловсрол олгох бүтээл гэж тодорхойлж байжээ. 
 "Midnight Cowboy"
АНУ-н ерөнхийлөгчид дундаас киног хашраадагарааа хамгийн алдартай ерөхийлөгч бол Jimmy Carter байсан юм. Тэрээр өөрийн сонгуульт 4 жилийн хугацаандаа 480 кино үзэж сонирхож байсан байна. Харин албан ёсоор Цагаан ордны үзвэрийн танхимд зөвхөн "Midnight Cowboy" хэмээх x-үнэлгээтэй кино үзэж байжээ.



 "High Noon"
Ерөнхийлөгч Bill Clinton-ий хүсэлтээр уг бүтээл Цагаан ордны үзвэрийн танхимд нийт 17 гарч байсан байна. Уг бүтээлийн талаар ерөнхийлөгч "Ямар ч улстөр байхгүй, гэхдээ нийгмийн тухай гайхалтай өгүүлж чадсан бүтээл" гэж тодорхойлсон байна.




"Home Alone"
Gerald Ford ерөнхийлөгч уг бүтээлийг өөрийн хүсэлтээр Цагаан ордны үзвэрийн танхимд үзэж байжээ.






"We Were Soldiers"
Ерөнхийлөгч Bush-н хувьд "Austin Powers"-н үнэнч фен байсан ч 9 сарын 11-ий халдлагын дараагаар өөрийн кино сонголтондоо өөрчлөлт оруулж "We Were Soldiers" болон "Black Hawk Down" киног цагаан ордны үзвэрийн танхимд үзэж байжээ.




Up
Хамгийн сүүлд Цагаан Ордны үзвэрийн танхимд Pixar-н Up хүүхэлдэйн кино нээлтээ хийхээсээ өмнө ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн болон хамтрагчдад зориулан зочилсон байна.