2012/01/11

Шилдэг найруулагч хэн нь вэ?

Энэ жил 64дэх удаагаа зохиогдож байгаа Оскарын шилдэг найруулагчийн төрөл дэх ялалтыг шууд тодорхойлдог гэх DGA -д (Directors Guild Awards) нэр дэвшигчдийг өнгөрөгч хагас сайн өдөр нэрлэсэн байна. Нэр дэвшигчдийн хувьд энэ жилийн шилдгүүдийн эгнээнээс Bennett Miller (Moneyball), George Clooney (The Ides of March), Terrence Malick (The Tree of Life), Stephen Daldry (Extremely Loud and Incredibly Close), Tate Taylor (The Help) нар шууд хасагдаж харин Woody Allen (Midnight in Paris), Michel Hazanavicius (The Artist), Alexander Payne (The Descendants), Martin Scorsese (Hugo),David Fincher (The Girl with the Dragon Tattoo) нар шилдгийн төлөөх өрсөлдөөнд тунаж үлдсэн байна. Таамаглаж байснаас нэрт найруулагч Steven Speilberg энэхүү наадамд өрсөлдөж чадсангүй. Үүнээс үзвэл нэрт найруулагчийн War Horse Oscar-т  ч үзэгдэх нь эргэлзээтэй болоод байна.

Өнгөрөгч оны DGA-н шилдгүүд Оскарт шууд нөлөө үзүүлж чадсан. Өөрөөр хэлбэл өнгөрөгч оны шилдэг найруулагчийн шагнал авсан британийн найруулагч Tom Hooper Oscar-т өөрийн бүтээлээрээ тоглолт хийж чадсан юм.Үүнийг энэ жил наадмыг зохион байгуулагчид бахархалтайгаар дурсах нь тодорхой. Харин энэ жил уг шагналыг хэн гэдэг найруулагч хүртэх бол гэсэн таамаг бараг л таамгаас дэвшиж шууд гардуулах хэмжээнд хүрээд байна. Өнгөрөгч оны шилдгийн төлөөх өрсөлдөөнд өөрийн "The Social Network" киногоороо маш хүчтэй өрсөлдөгч байсан найруулагч David Fincher-г энэ удаагийн шагналд хамгийн ойр хүнээр тодорхойлжээ.


DGA Оскароос зөрсөн 6 тохиолдлыг сонирхохыг хүсвэл энд дараарай.