2012/01/23

"Алтан хүзүүвч" шагналд нэр дэвшигчид

Кино ертөнцөд хүнээс гадна амьтад ихээхэн үүрэгтэй оролцдог. Тэднийг тоглуулан бүхэл бүтэн кино бүтээнэ гэдэг найруулагч болон амьтан сургагчаас багагүй тэвчээр шаарддаг нь дамжиггүй. Гэхдээ бүр кинонд тоглоод сурчихсан нөхдүүд ч бас байна. Иймээс тэдний хичээл зүтгэлийг үнэлэн кинонд тоглож байгаа нохдод зориулан Oscar-ын хэмжээний шагнал бий болгосон нь "Алтан хүзүүвч" шагнал юм.


Энэ жилийн шагналд нэр дэвшигч Uggie нохой энэ шагналыг авах магадлал тун өндөртэй байгаа гэнэ. Алта бөмбөрцөг наадмаас шагналын хур буулгаж чадсан орчин цагийн дуугүй кино болох "The Artist" болон "Water for Elephants"" кинонд тоглосон Uggie нохой энэ кинонд бүтээсэн дүрээрээ, "Beginners" кинонд тоглосн Cosmo, "50/50" киноны Denver, "Young Adult" киноны Hummer ноход "Алтан хүзүүвч"ийн төлөө өрсөлдөж байна.