2012/01/16

Шилдэг богино хэмжээний киног шалгаруулна

Монголын кино урлагт шинэлэг зүйл нэгээр нэмэгдэх гэж байна. Өмнө нь бид богино хэмжээний киног тийм ч ихээр бүтээж сонирхож байгаагүй бол өдгөө уг чиглэлд бүтээл тууривал хийдэг хүмүүсийн тоо олширч үзэгчид түүнийг хүлээж авах чадвартай болсон нь илт мэдрэгдэж байгаа. Өмнө бүтээгдэж байсан богино хэмжээний кинонууд ихэвчлэн уран сайхны бүтээлүүд байсан бол энэ удаад анимейшн төрөл илүү анхаарал татаж эхэллээ.

Үүний эхлэл болгон "Боролдой студи", "BlackBox" театр, Францын соёлын төв, "Глоб интэрнейшнл" ТББ хамтран кино сонирхогчдын дунд богино хэмжээний шилдэг анимейшн хүүхэлдэйн кино шалгаруулах уралдааныг зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд оролцох бүтээлийг 2-р сарын 5-ныг хүртэл хүлээн авах ба шилдгийг 2-р сарын 14-нд шалгаруулах юм. Богино хэмжээний анимейшн киног 3 минутаас хэтрэхгүй байх шаардалгыг тавьж байгаа юм байна. Кино бүтээлийг "Боролдой" студи дээр хүлээн авах ажээ.