2012/01/13

Р.Анхням кинонд дахин нүцгэлэхгүй

Өөрийн гэсэн жүжиглэх арга барилтай кино урлагтаа үнэнч өнөө цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг бол яахын аргагүй жүжигчин Р. Анхням. Өнгөрөгч онд Хятадын кино наадмаас шагнал хүртэж монголын жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад ирсэн жүжигчин маань алаан талаантай, айшгийн кино үзэх нь битгий хэл тийм кинонд тоглох хүсэлгүй байдаг юм байна. Энэ талаараа тэрээр Нийгмийн толь сонинд өгсөн ярилцлагандаа:
"Би алаан талаантай, аймшгийн кино үзэх дургүй. Би тийм киноны зохиол аваад “Уучлаарай, би амжихгүй нь” гээд өгдөг. Хэтэрхий их хүчирхийлэлтэй киноноос шууд татгалздаг. Түүний оронд аль болох хүнд сайн сайхан, гэрэл гэгээ, итгэл өгөх тийм кинонд тоглох дуртай"
гэж өгүүлжээ. Мөн сэтгүүлчийн асуусан
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн 30 гараад жинхэнэ утгаараа бүрэлддэг гэдэг. Тиймээс яг энэ үед кинонд нүцгэлэх санал ирвэл зөвшөөрөх үү? гэсэн асуултад:
"Одоо нүцгэлэхгүй гэж бодож байгаа"
гэж хариулжээ.

Ярилцлагыг бүтнээр нь уншихыг хүсвэл энд дараарай.