2012/01/12

Энэ оны азийн хүлээлт үүсгээд байгаа бүтээлүүд

Энэ онд үзэгчдийн хүртээл болох азийн уран бүтээлчдийн бүтээлээс хамгийн сонирхолтой гэсэн бүтээлүүдийг та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна. Өмнө нь манайд мэдээ болон орж байсан зарим бүтээлүүд болон америк европын орнуудтай хамтран бүтээж байгаа бүтээлүүдийг (The Last Stand, Akira, 47 ronin) оруулаагүй болно.


1.Saving General Yang
 
Найруулагч: Ronny Yu
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Fearless /2006/ гол дүрд Jet Li
Төрөл: Дайн, драм
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны намар /Хятад/
Үйл явдал: Хятадын алдарт түүхүүдийн эрин эхэлдэг гэх нэгдсэн Qin -ий хаант засаглалын үед өөрсдийн эх нутгаа харийн дайснаас хамгаалан тэмцэж буй баатруудын тухай өгүүлнэ.

2.A Letter to Momo

Найруулагч: Hiroyuki Okiura
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Akira /1988/
Төрөл: Драм, анимэшн
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны хавар /Япон/
Үйл явдал: Уламжлалт гар зургийн аргаар бүтээгдэж буй уг бүтээлд Momo нэртэй бяцхан охины тухай гарах бөгөөд саяхан хамгийн хайрт хүн болох аавыгаа алдсан Momo болон түүний гэр бүлийнхэн хөл хөдөлгөөнтэй их хотоос нам гүм жижигхэн хотод нүүн ирнэ. Нүүж ирснийхээ дараахан бяцхан охин аавынхаа өөрт нь хаяглаж бичих гэж байсан захиаг олох бөгөөд эндээс л адал явдлууд эхлэх ажээ.
Киноны трэйлер:


3. 1942
Найруулагч: Feng Xiaogang
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Aftershock /2010/ Тяншины газар хөдлөлийн тухай өгүүлэх Төрөл: Мелодрам
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны намар /Хятад/
Үйл явдал: 1942 он Хятадын ихэнх хэсэгт япончууд ноёрхолоо тогтоосон байна. Энэ үед тухайн бүс нутагт ямар байсныг энэхүү бүтээлд өгүүлэх бөгөөд дайныг өөр өнцгөөс та бидэнд харуулах боломжийг олгох юм байна.

4. The Wolf Children Ame and Yuki

Найруулагч: Mamoru Hosoda
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Summer Wars /2009/
Төрөл: Драм, зөгнөлт, анимэшн
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны 7 сард /Япон/
Үйл явдал: Hana нэртэй коллежийн оюутан санаандгүй байдлаар нэгэн хүн чонотой учирч түүний итгэлийг олно. Удалгүй хүн чоно нас барах бөгөөд өөрийн 2 хүүхдээ Hana-д өгч асарч хамгаалж байхыг гуйх ажээ. Харин Hana тэднийг хотоос холгүйхэн харж хандах бөгөөд эндээс тэдний хөгжилтэй түүх эхэлнэ.

5. Rurouni Kenshin

Найруулагч: Keishi Ōtomo
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Анхны бүрэн хэмжээний кино
Төрөл: Адал явдалт
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны 8 сарын 25 /Япон/
Үйл явдал: Rurouni Kenshin нэртэй манга
наас сэдэвлэн Warner Bros кино компанийн дэмжлэгтэйгээр дэлгэцнээ гарахаар болсон бүтээл. Домогт сэлэмчин, алуурчин Kenshin-ий тухай өгүүлнэ.
Киноны трэйлер:


6. Nameless Gangster
 
Найруулагч: Jong-bin Yun
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: The Unforgiven /2005/
Төрөл: Триллэр
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны 2 сарын 2 /Солонгос/
Үйл явдал: 1990 оны үеийн солонгосын улстөр болон мафийнхны холбоо сүлбээ тэдний бусармаг үйлдлүүдийн талаар өгүүлэх кино.
Киноны трэйлер: 


7. The Grandmasters
  
Найруулагч: Wong Kar-wai
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Fallen Angel /1995/
Төрөл: Тулаант
Дэлгэцнээ гарах тов: 2012 он /Хятад/
Үйл явдал:  Ip Man-ы тухайн өгүүлэх шинэ кино. Тулааны урлагийг илүү түвшинд гаргаж байгаа бүтээл. Matrix киноны эффектүүдийг ашигласан.
Киноны трэйлер:


8. Himizu
Найруулагч: Shion Sono
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Noriko's Dinner Table /2006/
Төрөл: Адал явдалт, триллэр
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны 4 сарын 27 /Британи/
Үйл явдал: Манганаас сэдэвлэсэн энэхүү бүтээлд эргэн тойрны хүмүүстэй үргэлж дарамтлуулдаг Himizu нэртэй хүүгийн тухай өгүүлэх бөгөөд түүний асар их тэвчээр эцэст нь ямар аймшигтай уур хорсол болж байгаа тухай болон түүнийгээ хайрынхаа хүчээр даван туулж байгаа тухай өгүүлдэг ажээ.
Киноны трэйлер:


9. А Simple Life
Найруулагч: Ann Hui
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Night and Fog /2010/
Төрөл: Драм
Дэлгэцнээ гарах тов: 2012 он /Хон-Конг/
Үйл явдал:Үнэн түүхээс сэдэвлэсэн энэхүү бүтээл энэ жилийн томоохон кино наадмуудаас маш олон шагнал хүртсэн бөгөөд кинонд асрагч эх болон  түүний өсгөж хүмүүжүүлсэн хүүгийн тухай гардаг байна.
Киноны трэйлер:


10.  Outrage 2
 
Найруулагч: Takeshi Kitano
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Outrage /2010/
Төрөл: Гэмт хэрэг, адал явдал
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны сүүл /Япон/
Үйл явдал: Киноны албан ёсны тойм гараагүй. Гэхдээ якуза нарийн далд ертөнц дахин та бидний өмнө гарч ирэх болно.


11. Кing of Pigs
Найруулагч: Yeun Sang-ho
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл:Анхны бүтээл
Төрөл: Анимэшн
Дэлгэцнээ гарах тов: 2012 он /Солонгос/
Үйл явдал: Дунд ангийн сурагч байхаасаа хүнд гаруудын эгнээнд элссэн бяцхан хүүгийн амьдрал түүнийг эр бие насанд хүрсэн ч засарсангүй. Энэ бүгдийн эхлэл нь хаана байсныг тэр өөрөө мэдэхгүй ч түүнд хэлж өгөх хүн бий. Энэ кино бол тус бүтээлийн тойм сүүлийн үед ихээр хийгдэх болсон хүүхдийн хүмүүжлийн талаар өгүүлэх бас нэгэн шинэ бүтээл
Киноны трэйлер:



12. Headshot
Найруулагч: Pen-ek Ratanaruang
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл:..........
Төрөл: Тай нуар, триллэр
Дэлгэцнээ гарах тов: 2012 он /олон улсад/
Үйл явдал: Найруулагч Nolan-ы Memonto кинотой ижил зохиолтой.
Киноны трэйлер:


13. Love of Life and Death
Найруулагч: John Woo Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Mission: Impossible II (2000)
Төрөл: Адал явдалт
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны намар /Хятад/
Үйл явдал: 1949 оны хятадын иргэний дайны үеэр Тайван руу хөвж явсан 1000 хүнтэй усан онгоцны сүйрлийн тухай энэхүү бүтээлд гарна.

14. Chinese Zodiac
Найруулагч: Jackie Chan
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: 1911
Төрөл: Адал явдалт
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны 12 сарын 12 /Хятад/
Үйл явдал: "Armour of God"-н ээлжит 3-р анги бөгөөд энэ анги дээр манай залуу хятад тооллын 12 амьтны дүрстэй үнэт зүйлсийн эрэлд гардаг байна.
Киноны трэйлер:


15. The Thieves
Найруулагч: Dong-hun Choi 
Найруулагчийн өмнөх алдартай бүтээл: Woochi /2009/
Төрөл: Адал явдалт
Дэлгэцнээ гарах тов: 2012 оны зун /Солонгос/
Үйл явдал: Хэсэг залуус нийлж хил дамнуулан үнэт эрдэнэс хулгайлж байгаа тухай энэхүү кинонд гарна. Киноны зураг авалтыг солонгос, макао, хон-конг зэрэг газруудад авчээ.