2012/01/11

"Хөх толбот хүмүүс" МУСК өнөөдөр нээлтээ хийнэ

"Doz Entertainment"-ын бүтээл "Хөх толбот хүмүүс" уран сайхны кино өнгөрсөн 2011 оны 10 дугаар сард Францийн нийслэл Парис хотноо нээлтээ хийсэн билээ. Тэгвэл энэ кино өнөөдөр Төрийн ордонд гарч монгол дахь үзвэрийнхээ нээлтийг эхлүүлж байна. Төрийн ордон дахь нээлтийнхээ дараагаар Өргөө, Тэнгис кино театруудаар гарч эхлэх ажээ.

"Хөх толбот хүмүүс" уран сайхны киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр ("Улаан туг" Дэндэв), Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, "DOZ Entertainment"-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр нар тоглосон байна. Мөн "Авьяаслаг хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон байна. Киноны зохиолыг бичиж найрууласан Ш.Доржсүрэн, зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор "Алтан ураг" хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат нар ажиллажээ.