2012/01/09

"Валентинаас ирсэн захидал" МУСК валентинаар

Тун удахгүй "гэгээн хайрын" гэх тодотголтой валентины баяр тохиох гэж байна. Энэхүү баярын угтан нэгэн шинэ кино хийгдэж байгаа нь "Валентинаас ирсэн захидал" уран сайхны кино юм. "Валентинаас ирсэн захидал" кинонд гурван залууд Валентинаас захидал ирэх бөгөөд уг захидалдаа 2-р сарын 14-өөс өмнө жинхэнэ хайраа олохыг даалгадаг байна. Ингээд гурван залуугийн романтик, хөгжилтэй түүх өрнөх ажээ.

Уг кинотой холбоотой сонирхолтой мэдээллүүд байна.

Жүжигчин Э.Ууганбаяр кинонд дүр бүтээж байгаа бөгөөд түүний бүтээсэн дүрд эр*тик хэсгүүд орсон зураг авалтууд багагүй байгаа тул жүжиглэлтийнхээ хөлсөнд монголдоо хамгийн үнэтэйгээр  тоглож байгаа гэнэ.

 Мөн жүжигчин Б.Навчаа уг кинонд номын сангийн даргын дүрийг бүтээхийн зэрэгцээ хоёрдугаар найруулагчаар ажиллаж байгаа аж. Тэрээр киноныхоо дүрийг бүтээхийн тулд ихээхэн тураах цай ууж байгаа сурагтай.