2012/01/04

Маньякууд энэ удаад ...

Хүч түрэн гарч ирж байгаа азийн кино урлагийн төлөөлөл болсон сор бүтээлүүдээс энэ онд хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээж буй бүтээлүүдийн жагсаалтад найруулагч Takeshi Kitano-н "Outrage 2" /2011 онд нээлт хийх байсан ч энэ онд болж хойшлосон/, Takashi Miike-н "Ichimei" /Олон улсын нээлт нь энэ онд/ зэрэг бүтээлүүдээс гадна Oldboy болон Chaser киноны гол дүрүүдээр олноо танил болсон жүжигчин Choi Min-sik, Ha Hung-woo нарын гол дүрийг нь бүтээсэн "Nameless Gangster" нэртэй кинонууд орсон байна. Энэ удаад та бүхэнд солонгосын уран бүтээлчдийн "Nameless Gangster" киноны талаарх товчхон мэдээллийг хүргэе.

Энэхүү киног дийлэнх кино сонирхогчид солонгосын шинэ үеийн кино урлагийн төлөөлөл болсон "Их Дөрвөл" нэрээр алдаршаад байгаа Kim Jee-woon, Bong Joon-ho, Ryoo Seung-wan, Park Chan-wook нарын аль нэг нь найруулах байх гэж таамаглаж байсан ч эсрэгээр болж "The Unforgiven" киноны найруулагчаар ажиллаж байсан залуу найруулагч Yun Jong-Bin уг киноны найруулагчаар ажиллахаар болж уг бүтээлийг туурвижээ. Киноны зохиолыг ч мөн найруулагч өөрөө зохиосон байна. Харин киноны гол дүрүүдэд Choi Min-sik /Oldboy/, Ha Hung-woo /Chaser/ нар тоглож байгаа бөгөөд тэднийг энэ удаад цуврал алуурчны бус мафийн томоохон бүлэглэлийн гишүүдийн дүр төрхтэйгээр та бид харах нь байна.

Киноны үйл явдал 1990-ээд оны үед өрнөх бөгөөд тухайн үеийн солонгосын маф болон улстөрийн томоохон хүчнүүдийн нууц сөргөлдөөнийг энэхүү киногоор дамжуулан үзүүлэх ажээ.

 Кино ирэх 2 сарын 2-ы өдөр солонгост нээлтээ хийх юм байна. Ингээд та бүхэнд тус киноны постер трэйлерийг хүргэе.