2012/01/03

Л.Болд сайд Чингис хааны цэргийн тухай олон ангит кино хийлгэнэ

Батлан хамгаалах яамны сайд Л.Болд БХЯ байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний үеээр Чингис хааны цэргийн тухай олон ангит кино төслийг хэрэгжүүлэх болсноо мэдэгдлээ. Тэрээр өмнө нь "Тусгай салаа" телевизийн олон ангит кино, "Тусгай салаа - 2" бүрэн хэмжээний уран сайхны кино, "Догшин хар сүлдний нууц" баримтад киноны төслүүд дээр ажиллаж байсан байна.

Ирж буй 2012 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиож байгаа юм. Энэ ойд зориулан Монгол цэргийн түүхэн хөгжил, түүний дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмрийг өгүүлсэн Чингис хааны цэргийн тухай өгүүлэх 130 ангит олон ангит кино төсөл хэрэгжүүлэх ажээ.