2012/01/02

"Оскар"-ын наадамд зориулсан зурагт хуудас гарчээ


84 дахь удаагийн Academy Awards буюу Oscar-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны сурталчилгааны зурагт хуудас өнгөрөгч 7 хоногт гарсан байна. Уг зурагт хуудсын толгой хэсэгт Life, Camera, Action гэж бичсэн бөгөөд доор нь үе үеийн oscar-ын шагнал хүртсэн кинонуудын зургийг оруулж өгсөн нь онцлог болжээ.

Уг жагсаалтад Gone with the Wind (1939), Casablanca (1943), Giant (1956), The Sound of Music (1965), The Godfather (1972), Driving Miss Daisy (1989), Forrest Gump (1994) and Gladiator (2000) гэсэн кинонууд байгаа бөгөөд эдгээр кинонууд бүгд Best Picture төрлөөр Oscar авсан юм. Харин ганц Giant кино нь шилдэг найруулагч төрөлд найруулагч George Stevens шагнал авсан кино байх юм.

Академийн ерөнхийлөгч  Tom Sherak зурагт хуудасны төгсгөлийн үгээр "Celebrate the movies in all of us" гэсэн үгийг сонгосоноор энэхүү зурагт хуудас бүтсэн байна.