2012/01/13

Avatar-н товд өөрчлөлт гарлаа

Найруулагч James Cameron-ы дуулиант бүтээл болох "Avatar" киноны ээлжит ангиудын товд өөрчлөлт гарч байгаа талаар тус киноны ерөнхий продюсер Jon Landau мэдэгдлээ. Түүний өгүүлснээр 2013, 2014 онуудад нээлтээ хийхээр төлөвлөөд байсан тус киноны ээлжит ангиуд "Titanic" киноны 3D хувилбар болон найруулагчийн судалгаа шинжилгээ, зохиол хараахан дуусч амжаагүй, эффектийн хувьд шинэ дэвшилтэд технологи туршиж байгаа зэрэг шалтгаанаас үүдэн даруй 3 жилээр ухарч 2016 онд 2-р ангиа үзэгчдэд хүрэхээр болж байгаа гэнэ. Энэ талаар найруулагчийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд тодорхой байгаа зүйл нь 2,3-р ангиуд 1 жилийн зайтай дэлгэцнээ гарах юм байна.