2012/01/24

Alice: Энэ бол миний ертөнц /RE5 анхны трэйлер/

4-р анги нь дэлгэцнээ гарч байхад албан ёсоор дараагийн ангиа хийхээ зарлаж байсан найруулагч Paul W.S. Anderson-ий бүтээл Resident Evil киноны ээлжит ангийн анхны трэйлер өнгөрөгч 7 хоногт гарсныг та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн анги дээр Alice өөрийг нь асар их зовлонд унагасан Umbrella корпорацийн эсрэг маш хүчтэй цохилт өгөхөөр Токио хотыг зорих болно. Төв удирдлага тэнд байдаг гэсэн таамаг талаар болж Токиогоос бусад удирдлага байдаг гэх Вашингтон, Нью-Йорк, Москва зэрэг хотуудыг тэр дайлаар мордно. Гэхдээ бүх зүйл хожимдсон ч байх талтай. Учир нь корпорацийн зүгээс удтал хэрэгжүүлсний эцэст үхэшгүй мөнхийн легионуудын армийг бий болгож чаджээ. Түүнийг тэр ганцаараа устгаж чадахгүй. Гэхдээ энэ ертөнц бол түүнийх билээ.

Кино энэ ангиар дуусгавар болж магадгүй талаар шум тараад байна. Кино бүтээгчдийн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч энэ анги дээр өмнөх ангиудын голлох дүрүүд бүгд цугларснаас гадна тоглоомын гол дүрүүд ч гарч ирж байгаа нь шумыг илүү бодит болгож байгаа талаар кино сайтууд мэдээллэжээ. Магадгүй өмнөх анги шигээ амжилтад хүрвэл кино цааш үргэлжилсээр л байх биз ээ. Ингээд киноны шинэхэн трэйлерийг та бүхэнд хүргэж байна.


Кино ирэх 9 сарын 14-нд 3D-р үзэгчдийн хүртээл болно. Киноны талаарх бусад мэдээлэл болон дүрүүдийн талаар энд дарж уншаарай.