2012/01/13

Akira-н зохиолыг Nolan бичиж байна

Японы алдарт анимэ, манга болох Akira-г Warner Bros-нхон кино болгох гэж багагүй хугацаа зарцуулж байгаа. Энэ бүхний үр дүнд тус бүтээлийн кино төслийн ажил ирэх 2 сараас эхлэхээр болсон байна. Одоогоор киноны зохиолыг бичиж байгаа бөгөөд уг бүтээлийн зохиолыг манга дээр нь үндэслэн кино зохиолч Jonathan Nolan бичиж байгаа ажээ.

Төслийн зүгээс кино багийнхныг бүрдүүлж эхэлсэн бөгөөд жүжигчдийн багийн тэргүүн эгнээнд одоогоор Helena Bonham Carter, Garrett Hedlund , Ken Watanabe зэрэг жүжигчид сонгогдоод байгаа юм байна. Кино ирэх 2013 онд үзэгчдийн хүртээл болно.