2012/01/09

84 дахь удаагийн "Oscar"-ын танилцуулгад "Монгол" өртөв

84 дахь удаагаа зохиогдож буй Academy Awards буюу Oscar-ын шагнал гардуулах ажиллагаа тун удахгүй зохиогдох гэж байна. Өнгөрсөн 2011 онд нээлтээ хийсэн кинонуудаас шилдэг гэсэнг тодруулж чаддаг энэхүү ёслолын үйл ажиллагаа нь тухайн киноны үнэлэмжийг эрс өсгөдөгөөрөө бусад кино наадмуудаас илүү нэр хүндтэй гэж хэлж болох юм.

Oscar-ын кино наадмын танилцуулах хуудас гарсан талаар өмнө мэдээллэж байсан бол энэ удаад trailer-г хүргэж байна. Trailer дээр 84 дахь удаагийн Oscar-ын кино наадмаас томилсон хоёр ажилтан Josh Duhamel, Megan Fox нар хөтлөгч Billy Crystal-г Монголын нэгэн агуйгаас олж буй тухай гарах юм. 2011 он дэлхийд Монголыг уул уурхайгаар нь таниулсан жил байсан нь Hollywood-д хүртэл тусаж байгаа нь эндээс ажиглагдаж байна.
Хэдийгээр кино наадмын гишүүд хөгжилтэй байлгах үүднээс Монгол гэдгийг сонгосон гэж мэдэгдэж байгаа ч энэ нь Монголын тухай сайхан сурталчилгаа болно гэж эерэгээр хүлээж авах хэрэгтэй гэж бодож байна.