2012/01/11

2011 оны хамгийн олон алдаатай кинонууд

Кино алдаа нийтлэгч moviemistakes.com сайтын зүгээс өнгөрөгч оны хамгийн их алдаатай кинонуудыг нэрлэсэн байна. Энэхүү жагсаалтыг уламжлал ёсоор Transformers киноны ээлжит анги болох Dark of The Moon тэргүүлжээ. Түүнчлэн Harry Potter цуврал ч өөрийн байр сууриа алдалгүй эхний 10-т багтаж чадсан байна. Харин хамгийн сонирхолтой нь олон жилийн дунджаар эхний 5-д найдвартай байх ёстой байсан "The Twilight Saga: Breaking Dawn - Part 1" кино бүр 33-р байрт 5хан алдаатайгаар орсон байна. Энэ нь магадгүй кино багийнхан бүрэн бүрэлдхүүнээрээ өөрчлөгдсөнтэй ч холбоотой байж болох юм. Үүнээс гадна өнгөрсөн жилийн тус сайтын үнэлгээнээс үзэхэд кинон дээрх алдаа урьд жилүүдийнхээс даруй 2 дахин бага болсон байна. Ингээд хамгийн олон алдаа агуулсан кинонуудыг та бүхэнд хүргэж байна.

1. Transformers: Dark of the Moon 69
2. Pirates of the Caribbean: On Stranger Tides 52
3. X-Men: First Class 27
4. Harry Potter and the Deathly Hallows: Part 2 22
5. Super 8 18
6. Paul 14
7. Captain America: The First Avenger 14
8. Bad Teacher 12
9. Scream 4 11
10. The Hangover Part 2 11

Харин өнгөрөгч оны хамгийн утгагүй алдаануудын тэргүүн эгнээнд Harry Potter цувралын төгсгөлийн ангид гардаг Snape-н бодолд орших Harry -н ээжийн хүүдээ хэлж буй "Harry to be safe, be strong" хэсэг /Энэ хэсэгт ээж нь аль хэдийнээ нэрийг нь хэлж болдоггүй хүнд хороогдсон байх ёстой аж/ болон X-Men:First Class ангийн өмнөх ангитайгаа холбогдоогүй байдлууд оржээ. /Wolverine анги дээрх мутантуудыг лаб-с авардаг хэсэг дээр Charles алхаж байдаг./

Өмнөх алдаануудыг сонирхохыг хүсвэл энд дараарай.