2012/01/13

2011 оны шилдэг 5 монгол киноны постер

Орхигдох шахаад байсан постер урлал манай кино урлагт эргэн ирж байгаа.  Трэйлерийг бодвол хялбар хямд аргаар маш олон үзэгчдийг байлдан дагуулж чаддагаараа постер давуу талтай юм. Хэрвээ муу хийвэл хийхгүй байснаас ч долоо дор зүйлийг киночдод өгдөг. Гэхдээ л постер бол киноны маш сайхан чимэг. Сайхан постертой киног сонирхохгүй өнгөрөөдөг хүн гэж байхгүй байх. Ингээд өнгөрөгч оны монгол киноны шилдэг постеруудыг та бүхэнд танилцуулж байна.

Гол шалгуур:
Киног шууд болон далд утгаар өгүүлэх
Ямар нэгэн гадны постерийн дуураймал биш


1. "Бодлын хулгайч" киноны анхны постер
 
Миний санаж байгаагаар "Бодлын хулгайч" кино төсөл эхлээд удаагүй байхдаа энэхүү постерийг гаргаж байсан санагдаж байна. Киноны үндсэн санааг төрийн ордон болон царай нь үл харагдах хүнийг бахтай харагдах байдлаар дүрсэлсэн нь постерийг маш гоё чимж өгсөн тэр чинээгээрээ үзэгчдийг татсан гэж бодож байна. 

2. "Би өвөөдөө хайртай" богино хэмжээний киноны постер

 
Аз жаргалтайгаар мишээх ач охин өвөө 2-н хөргийг зурмал мэт харагдах байдалтай дүрсэлсэн нь бүтээлээс  илүү их аз жаргалыг мэдрүүлнэ. Энгийн атлаа сайхан постер

3. "Аравт" киноны постер

 
Домогт өгүүлэх Гоо марлыг хөлөг баатар унаж түүнийг дээд тэнгэрээс гэрэлтүүлэх нь нэн сүртэй. Өгүүлэмжийн хувьд үнэхээр сонирхолтой постер. Гол нь цаана нь дүрсэлсэн морь унасан цэргүүд постерын өгүүлэмжийг шууд унтрааж байгаа юм. Гэхдээ л өнгөрөгч оны шилдэг постерийн нэг мөнөөс мөн

4. "Хүсэл шунал" киноны постер
 

Цэл залуу зураглаач залуу бүх зүйлийг сонирхон зогсох хөрөг зурагны наана  нас тогтсон нэгэн эр ямар нэгэн зүйлийг өгүүлэх мэт бодлогшронгуй сууна энэ бол эцэг хүү, миний таны бас бид бүгдийн түүхийг өгүүлж буй уран бүтээлийн нэгээхэн хэсгийн дүрслэл.

5.Үл таних эмэгтэй киноны постер 
Үл таних бүсгүй болон дурлалт залуугийн дүр төрх. Нүднээс бөмбөрөх нулимс. Залуу тэс ондоо зүйл бодоостой. Постерийнх нь өгүүлэмж шууд киноны утгаа илэрхийлнэ. Тэр гарын алга жаахан наашаа байрласан бол постер бүр гоё болох байжээ.

Монгол киноны постеруудыг манай сайтын постер хэсгээс болон албан ёсны фэйсбүүк хуудас болох http://www.facebook.com/itismovie үзэх боломжтой.